Шууд Chart

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна

2018-01-19 11:13:28

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжлийн эцсийн гол зорилго тодорхой болсоор байгаа. Нисдэг автомашин, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл үндсэндээ үйлдвэрлэлтийнхээ гол чиг баримжаагаа олоод байгаа. Тэгвэл энэ удаад ашиглалт, хэлбэр загварынхаа шинэ хэв маягийг өөрчилсөн байна. Энэ бол нэг хүний суудалтай цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл юм. энэ оны сүүлээр гэхэд худалдаанд гарахад бэлэн болсон талаар эх сурвалжууд нь мэдээллээ.

Аливаа урлаг, бүтээлүүдийн мода эргэнэ гэдэг үг энэ бүтээл дээр харагдаж байгаа юм. өмнө нь энгийн хөдөлгүүртэй, энгийн автомашин нэг хүний суудалтайгаар бүтээгдэж зах зээлд худалдаалагдаж байсан. Энэ яг түүний дараагийн шинэ хувилбар. Гагцхүү эко болсноороо онцлогтой болжээ. Канадын “электра мэканика” нэртэй гарааны компани тус автомашиныг бүтээсэн байна. Гурван дугуйтаа болсон нь илүү дэгжин, авсаархан болжээ. Компанийн удирдлагуудаас тооцоолсон заасан цаг хугацаандаа багтаад худалдаанд гарна гэж мэдэгдсэн.

Нэг хүн суухаас гадна багахан оврын ачааг тээвэрлэх боломжтой саруулхан болжээ. Ачаа тээшний хэсэг нь ардаа болон урдаа болсон байна. Зах зээлд хэрэглэгч, захиалагчдын гарт 15 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдана гэж мэдээлсэн юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна  
Үзсэн: 2914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2018-01-21 13:06
Доорхи 2той санал 1бн.гоё биш бн
Зочин [202.70.37.xxx] 2018-01-20 11:03
Үнэ нь арай өндөр байх шиг ээ. Уг нь сайхан л унаа байна.
Зочин [202.179.26.xxx] 2018-01-20 10:36
УРДААС НЬ ХАРАХАД УРАН ЗУРАГ АРААС НЬ ХАРАХАД САРМАГЧИНГЫН ХОШНОГО ШИГ МУУХАЙ ЮМ ДАА.САЙН ЮМАНД СААР НЬ ДАГАЖ БАЙДАГ НЬ ТООГҮЙ.

Бидэнтэй нэгдээрэй