Ухаалаг гар утасны салбарт хүчтэй өрсөлдөгч гэдгээ үргэлж өөрсдийнхөө бүтээлүүдээрээ нотлон харуулж байдаг Хятадын гар утас үйлдвэрлэгч Шиаоми компанийн шинэ загварын ухаалаг гар утасны талаарх мэдээллүүдийг эх сурвалжууд нь олон нийтэд мэдээллээ. Энэ бол “Ми макс 3” нэртэй ухаалаг гар утас юм.
Хүчирхэг ухаалаг гар утаснуудтай хүчин чадлаараа зэрэгцэхүйц утас болсныг онцолж байна. Өмнөх загвартайгаа нилээд төстэй болсон. Гэхдээ хэмжээ нь бараг таблеттэй дөхөж очжээ. Өөрөөр хэлбэл 18-ийг харьцах нь 9 буюу 7 инчийн өргөн том дэлгэцтэй болжээ. Кюалком снйепдрагон 635 хүчирхэг процессортой, 5500 ампер цагийн багтаамжтай батарейтай болсон байна. 2 төрлийн загвартайгаар худалдаанд нэвтэрнэ. 3 гега рамтай 64 гега санах ойн багтаамжтай, мөн 4 гега рамтай 128 гега санах ойн багтаамжтай гэсэн... ар хэсэгтээ 12 мегапиксел камертай бол урд хэсэгтээ 5 мегапиксел камертай байх юм байна. Худалдаанд удахгүй ойролцоогоор 265 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.
Борлуулалтын салбарт хэрэглэгч, худалдан авагчдын тоо өндөр байх болно гэсэн компанийн удирдлагуудын өгсөн судалгааг онцолсон. Мөн зах зээлд өмнөх загвар нь захиалга, үйлдвэрлэлт их байсан тул энэ удаад өмнөх загвараасаа илүү хувиар борлуулагдана гэж үзэж байгаа юм байна.
| “Шиаоми Ми Макс 3” ухаалаг гар утас 265 ам.доллараар худалдаалагдана | ||
| Үзсэн: 2646 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.