Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Монголын Сурагчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг 4 аймаг, нийслэлийн 20 сургуульд зохион байгуулах, уг хичээлийн агуулгыг өргөжүүлэх, эцэг, эх, багш нарын оролцоог хангах, бүх шатны цэцэрлэг, сургуульд хүргэх, соён гэгээрүүлэх ажлыг хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулж эхлээд байгаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч буй ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд “Туулайхүүгийн адал явдал” хичээл заасан юм. Тус хичээлийн талаарх мэдээллийг өгөхөөр АТГ-ийн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Монголын Сурагчдын Холбоо ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөө нар МҮОНРТ-ийн "Өглөө" хөтөлбөрийн студид зочиллоо.
| АТГ-ын хүүхдүүдэд шударга ёсыг таниулах “Туулайхүүгийн адал явдал” хичээлийг заажээ | ||
| Үзсэн: 1652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.