Шууд Chart

Говь-Алтайд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны станц барина

2018-01-19 12:32:37

Говь-Алтай аймагт баригдах дулааны станц, дулааны шугамын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсэг аймагт ажиллаж байна.

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны станц барих 10 аймгийн нэгд Говь-Алтай аймаг багтаад байгаа юм.

Уг аймгийг дулаанаар хангагч “Мандал голомт” компани жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа орон сууцнуудыг халаалт дулаанаар хангаж чадахгүй байдалд хүрээд байна.

Алтай нутгийн иргэдийн тухайд улсдаа дээгүүрт ордог халаалтын хөлсийг төлдөг ч даарч зутран эрүүл мэнд эдийн засгийн тухайд хохирч суудаг бэрхшээлээс гарах нэг алхам хийгдэж байна хэмээн үзэж байгаа юм.

Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзан өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн дулааны станц барих газрыг үзэх, аймгийн төвийг дулаанаар хангаж буй уурын зуухнуудаар орох юм байна.

Ажлын хэсэгт эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Энхтуяагаар ахлуулсан бүрэлдэхүүн, “УБДС” ТӨХК-ий инженер Батцэрэн, Солонгосын “KDHEC” компанийн төлөөлөгчид “Грийн энержи” интернэйшнл ХХК-ий төлөөлөл газар дээр нь ирж өнөөгийн нөхцөл байдалтай танилцан холбогдох судалгаа материалыг боловсруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтайд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны станц барина   
Үзсэн: 5261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-01-20 14:47
Маш сайхан мэдээ байна шүү
Зочин [122.201.22.xxx] 2018-01-19 22:44
АРХҮҮД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭР ОРЖ ҮЗЭЭСЭЙ. МӨН НҮҮРСНИЙ ОРД НЬ ОЙРХОНБОЛОХООР ЧАНАРТАЙ ХЯМД ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙГ ОЛЖ ХАРАХ БАЙГАА

Бидэнтэй нэгдээрэй