Дональд Трамп 2016 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос яг нэг жилийн хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор түүний нэг жилийн ажлыг дүгнэж, рейтинг нь тодорхойлох санал асуулгууд их хийгдэж байна.
Социологийн "Галл ап" судалгааны байгууллагаас зохион байгуулсан нэг судалгаагаар ерөнхийлөгч Трампын үед АНУ-ын дэлхийн тавцан дахь үүрэг оролцоог дэмжигчдийн тоо эрс буурсан дүн гарчээ. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед АНУ-ын үүрэг оролцоог дэмжигчид 48 хувьтай гардаг байсан бол Трампын үед дэмжигчдийн тоо 30 хувь болтлоо буурчээ. Судалгааг өнгөрсөн оны 3 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд дэлхийн 135 оронд зохион байгуулсан бөгөөд дэлхийн 65 улсад АНУ-ыг дэмжигчдийн тоо буурсан дүн гарч байгаа юм байна.
Тэдгээрээс Португали, Бельги, Норвеги, Канадад Трамп тэргүүтэй АНУ-ыг дэмжигчдийн тоо бүр эрс буурчээ. Харин Либери, Македони, Израиль зэрэг цөөн оронд дэмжигчдийн хувь хэмжээ өссөн дүр зураг гарч байгаа аж. Социологийн албаныхан 2008 онд ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед АНУ-ыг дэмжигчдийн рейтинг хамгийн багадаа 34 хувьд хүрч буурч байсныг сануулж байна. Энэ социологийн судалгаагаар мөн бусад улс орнуудын судалгааг ч хийсэн байна. Дэлхий дэх Германы үүрэг оролцоог дэмжигчид хамгийн өндөр буюу 41 хувьтай, Хятад 31 хувь, ОХУ 27 хувьтай дүн судалгааны үр дүнд гарчээ.
| АНУ-ын дэлхийн тавцан дахь үүрэг оролцоог дэмжигчдийн тоо эрс буурчээ | ||
| Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.