Украины дээд Рад Донбассыг дахин нэгтгэх, нийгэмшүүлэх тухай хууль баталсантай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Украины энэ хууль нь Киев шинэ дайнд бэлтгэж байгааг баталлаа гэж тэмдэглэсэн байна.
Мөн, өнгөрсөн 10 дугаар сард тус хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг хийснээс хойш зарим нэг өөрчлөлт оруулсан хэдий ч Киев Донбассын асуудлыг хүч хэрэглэн шийдэх байр суурьтай байгаагаа ийнхүү хуульчлан баталлаа гэж үзжээ. Мөн Украины эрх баригчид терроризмтэй тэмцэх ажиллагаагаа цэргийн ажиллагаа болгож дахин шинэчилж, энэ ажиллагааг удирдах эрхийг бүх хүчнийхэн захирагдах цэргийнхэнд шилжүүлэх гэж байна гэж тодорхойллоо.
"Шинэ хуулиар Украины ерөнхийлөгч нь өөрөөр сэтгэгчид болон эрх баригчдад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэгчдийг нухчин дарах хязгааргүй, дарангуйлагчийнхтай бараг адил бүрэн эрхтэй болж байна гэсэн үг. Тиймээс үүнийг шинэ дайнд бэлтгэж байна гэхээс өөрөөр нэрлэж болохгүй" хэмээн Оросын гадаад хэргийн яам онцлон мэдэгджээ.
Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валетина Матвиенко, "Дээд Рад ийм хууль баталсан нь Киев-Минскийн тохиролцоог хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаагийн баталгаа болж байна" гэж дүгнэсэн байна.
| ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа | ||
| Үзсэн: 2710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.