Шууд Chart

Умард Солонгос Японы удирдагчдыг нэр заан буруушаав

2018-01-19 14:53:03

Умард  Солонгос  Японы  Ерөнхий сайд Абэ Шинзо,  Гадаад хэргийн сайд Таро  Коно нарыг  нэр  заан  буруушаав. Тодруулбал, Умард Солонгосын төрийн төв телевизээр тус улсын Гадаад хэргийн яамны судалгааны хүрээлэнгийн мэдэгдлийг  дамжуулсан  байна. Тус мэдэгдэлд, Японы  Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд  нар  Умард  Солонгосын эсрэг  дарамт  шахалтаа  үргэлжлүүлэх  хэрэгтэй  гэж  уриалсныг буруушааж  байгааг  тэмдэглэсэн  байна. 

Японы  Ерөнхий  сайд Балтын орнуудын удирдагчидтай уулзах  үеэрээ,  Харин  гадаад хэргийн сайд  Канадын гадаад хэргийн сайдтай  уулзахдаа   Умардын цөмийн болон пуужингийн асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр, Умард Солонгос хэдийгээр Өвлийн олимпын наадамд тамирчдаа оролцуулахаар Өмнөд Солонгосын  талтай  өндөр  түвшний  яриа хэлэлцээгээ  сэргээж  нааштай  алхам хийсэн ч тус улсад  үзүүлж байгаа дарамт шахалтаа сулруулж болохгүй гэж үзэж  байгаагаа Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар илэрхийлж байсныг  нь ийнхүү Умардууд  буруушааж  байна.

Мөн  Умард  Солонгост  үзүүлэх дарамт шахалтыг  нэмэгдүүлэх нь  тус улсыг  бодлого байр  сууриа өөрчлөхөд хүргэнэ гэж  буруу  бодож  байгааг ч  мэдэгдэлдээ онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос Японы удирдагчдыг нэр заан буруушаав  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй