Шууд Chart

Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ

2018-01-19 15:20:41

АНУ-ын Калифорни  мужийн  Перрис хотод  эцэг, эх нь 13 хүүхдээ хорьж, дарамталж байсан хэрэг илэрсэн нь дэлхий нийтэд шуугиан дэгдээгээд  байгаа.  Гэвч 2-29 насны 13 хүүхдээ хүчирхийлэн зодож, хорьж байсан тэд шүүх дээр гэм буруугаа хүлээхээс татгалзсан  байна. 

Хүүхдүүдийн эцэг 57 настай  Дэвид  Аллен Терпин,  эх нь Луйза Анна Терпин  нарт прокуророос ял  тулгаад  байгаа бөгөөд шүүхээр тэдний гэм буруутай нь нотлогдвол бүх насаар нь хорих ял оноохоор байгаа юм. 

Гэвч шуугиант энэ хэргийн талаарх шинэ мэдээллүүдийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсаар байна. Эцэг, эхийнхээ дарамтад байнга шахам  гинжлээстэй байдаг байсан хүүхдүүдийн зарим нь бодит  ертөнцөөс бүрэн тасарсан байдалтай байсан аж. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд цагдаа гэгч хэн  болохыг ч мэдэхгүй байсан талаар мэдээлжээ. Тэднийг  одоо эмнэлэгт  эмчилж  байгаа юм байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдүүдийг хүчирхийлэгчид гэм буруугаа хүлээхээс татгалзжээ  
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2018-01-19 19:55
эднийг насаар нь хорих юм уу, цааз өгөөсэй.

Бидэнтэй нэгдээрэй