Шууд Chart

"Фредерика" хар салхины улмаас нийтийн тээврийн хөдөлгөөн зогслоо

2018-01-20 14:05:09

Баруун Европын орнуудад нүүрлэсэн "Фредерика" хар салхины улмаас мод хугарч, нийтийн тээврийн хөдөлгөөн зогсож, зарим газар үерлэсэн гэж "NPR Ньюс" мэдээллээ.

Зарим газар салхины хурд 33-37 метр секундэд хүрсэн байна. Одоогийн байдлаар шуурганы улмаас есөн хүн амь эрсэджээ. Голланд, Франц, Герман, Бельги улс хар салхины хор уршгийг хамгийн ихээр амссан байна.

Германы "Дойче Велле" агентлагийн мэдээлж байгаагаар таван хүн хар салхины үеэр амь эрсэдсэний хоёр нь гал сөнөөгч байжээ. Германы төмөр замын компанийн мэдээлж байгаагаар холын замын болон орон нутгийн зарим чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг байгалийн аюулт үзэгдлийн улмаас түр зогсоожээ. Түүнчлэн орон нутгийн зарим чиглэлийн нислэг ч зогссон байна. 

Голландад 260 гаруй орон нутгийн болон олон улсын нислэг саатаж, Амстердамын "Шипфоль" олон улсын нисэх буудалд газардах байсан хэд хэдэн  онгоц буцжээ. 

Европын хамгийн их ачаалалтай "Роттердам карго" боомт дахь контейнерүүдийн дээвэр хуурч, салхинд хийсч байсан талаар "Гардиан" мэдээллээ.

Данийн төмөр замын компаниас мэдээлж байгаагаар цахилгаан хүчдэлийн шугам нурсан тул орон нутгийн зарим төмөр замын чиглэл мөн зогссон байна.

Хар салхины улмаас хэдэн зуу, мянган хүн цахилгаан эрчим хүчгүй болж, Их Британид л гэхэд салхины хурд 37 метр секундэд хүрч, 140 мянган хүний гэрийн цахилгаан тасарчээ.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Фредерика" хар салхины улмаас нийтийн тээврийн хөдөлгөөн зогслоо   
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй