Шууд Chart

Бээжин хот агаарын бохирдлын асуудлаа шийдэж байна

2018-01-21 12:52:28

Түүхэндээ анх удаа Бээжин хот агаарын чанараараа  дотоодын эхний 10 хотын жагсаалтад багтсан байна. Энэ талаар өнгөрсөн пүрэв гарагт Хүрээлэн буй орчны удирдах газраас мэдэгдэл гаргажээ. 2017 онд агаарт агуулагдах нарийн тоосжилтын хэмжээ Хятадын 338 хотуудад 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад 6,5  хувиар,  бохирдол нь дунджаар 1 метр кубэд 43 микро грамм хүртэл буурчээ.

Үүнтэй холбогдуулан 2035 он гэхэд хүрээлэн буй орчны асуудлыг мэдэгдэхүйц зохистойгоор шийдвэрлэх болно хэмээн БНХАУ-ын Хүрээлэн буй орчны хамгааллын сайд Ли Ганжие мэдэгджээ. Тус яамнаас  агаарт агуулагдах нарийн тоосжилтыг 1  куб метрт 35 микро грамм хүртэл бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Агаарын чанараар гаргадаг уг жагсаалтад Хятадын томоохон 74 хот суурин газрууд хамрагддаг аж. Ихэвчлэн эргийн Сямень, Фу Жиан , Хайнан мужууд болон  үйлдвэрлэл хөгжөөгүй Лхас болон Төвд нь уг жагсаалтыг тэргүүлдэг байжээ.  Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахад нүүрсний хэрэглээг хязгаарлаж, хүрээлэн буй орчинг бохирдуулж буй үйлдвэрүүдийг хаасан, мөн тээврийн хэрэгслүүдийг хатуу чанд хяналт шалгалтад хамруулсан  зэрэг нь нөлөөлсөн хэмээн CCTV агентлагаас мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжин хот агаарын бохирдлын асуудлаа шийдэж байна  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй