Дональд Трампын АНУ-ын Төрийн тэргүүний тангараг өргөх ёслол болж, үүрэгт ажилдаа орсны нэг жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцэн олон мянган жагсагчид түүний бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсацгаалаа.
Эсэргүүцлийн жагсаал Америкийн олон хотод болсны дотор Лос Анжелес, Нью-Иорк, Чикаго, Денвер хотуудад хамгийн олон хүн оролцсон жагсаал болжээ. Жагсагчид ерөнхийлөгч Трампын цагаачлалын бодлогоос авахуулаад үр хөндөлтийн санхүүжилтийг танах санаачлагыг хүртэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээж байв. Мөн бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн ч нэгдэн жагссан байна.
Тэд эмэгтэйчүүдийг ажлын байран дах бэлгийн дарамт хүчирхийллээс хамгаалахад идэвхтэй арга хэмжээ авахыг уриалж байлаа. Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэгчдийн жагсаалд олон нийтийн байгууллагын төлөөлөгчид олноороо оролцсон байна. Эсэргүүцэгчдийн ихэнх нь Холбооны засгийн газар үйл ажиллагаагаа түр зогсоосонд сэтгэл зовниж байгаагаа, мөн үүнд ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаагаа ч илэрхийлж байжээ.
| Дональд Трампын тангараг өргөсний 1 жилийн ойгоор америкчууд эсэргүүцлээ илэрхийлцгээв | ||
| Үзсэн: 1624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.