Шууд Chart

Турк улс Сирид хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлалаа

2018-01-21 15:10:50

Туркийн  байлдааны  онгоцнууд   Сирийн хойд нутгийн Африн  дахь   курдуудын  байрлалуудад агаарын  цохилт өглөө.  Энэ нь "Исламын  улс" бүлэглэлийн  эсрэг  ажиллагаанд  оролцож  байгаа курдуудыг дэмжигч АНУ болон Туркийн  харилцааг  улам  хурцатгаж  мэдэхээр  байна.  Туркийн  Ерөнхий штаб  өчигдрөөс эхлэн  "Оливийн  мөчир" нэртэй  цэргийн  ажиллагаа  эхлүүлж  байгаагаа зарласан  юм.

Гэхдээ  Туркийн  цэргийн эрхтнүүд  энэ мэдэгдэлдээ  Сирийн  нутаг дэвсгэрийн бүрэн  бүтэн  байдлыг  хүндэтгэх  болно  гэдгээ  онцолжээ.  ОХУ-ын  Батлан хамгаалах яамныхан Африны  орчмоос  Оросын  цэргүүдээ  шилжүүлэн байршуулснаа  мэдэгдэж  байна.  Туркийн  эрх баригчид   Африны  орчим дахь   Курдуудыг  шахан  зайлуулахыг  2012  оноос   хойш  л чармайж  байгаа юм. Үүний  зэрэгцээ  Туркийг  дэмжигч  босогчид  мөн  Афри руу  давшиж  байгаа тухай мэдээлэл  байна.

Туркийн эрх баригчид  энэ нутаг руу  өнгөрсөн  пүрэв гарагаас галлаж  эхэлсэн.  Туркийн Ерөнхийлөгч  Эрдоган  тус улсын арми  Курдуудын эсрэг  хуурай  замын  цэргийн  ажиллагааг  эхлүүлчхээд  байгааг  ч мэдэгдсэн. Тэрээр эрх баригч  намын  бага хурал дээр  Африны  дараа  цэргийнхэн нь  Сирийн Манжибд  цэргийн  ажиллагаа  явуулахыг  мэдээллээ.   Энэ хооронд  Сирийн эрх баригчид  Туркэд хандаж  цэргийн  ямарваа нэг  ажиллагаа  хийхгүй байхыг  анхааруулж,   байлдааны  онгоцнуудыг  нь сөнөөх  болно шүү хэмээн сүрдүүлжээ.  Сирийн  удирдагч  Башар Асадыг  дэмжигч  гэгддэг  ОХУ  Африн дахь  мөргөлдөөнд  оролцохгүй гэдгээ  мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улс Сирид хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлалаа  
Үзсэн: 1845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй