Шууд Chart

Нью-Йорк хот дахь Эрх чөлөөний хөшөө бүхий бяцхан арлыг хаагаад байна

2018-01-22 11:19:58

АНУ-ын Нью-Йорк хот дахь Эрх чөлөөний хөшөө бүхий  бяцхан арлыг хаагаад байгаа. Энэ нь АНУ-ын Конгрессын дээд танхим хуульд заасан хугацаанд төсвийн  төслийг баталж чадаагүйгээс засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссонтой холбоотой юм байна.

Хуульд зааснаар өнгөрсөн  баасан  гарагт төсвийн  төслийг  батлах ёстой байсан  боловч  хугацаанд  нь ийнхүү  багтааж  чадаагүй. Тиймээс ерөнхийлөгч Дональд Трампын  тангаргаа  өргөж үүрэгт ажилдаа орсны  нэг жилийн  ойн өдөр засгийн газрынх нь үйл  ажиллагаа ийнхүү хэсэгчлэн  зогсоход хүрсэн байна. Холбооны  засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа ийнхүү зогсоход хүрсэн нь 2013 оны 10 дугаар сараас хойш тохиож  буй  анхны тохиолдол юм байна. 

Тэр үед ерөнхийлөгч байсан Барак Обамагийн засаг захиргааны үед холбооны агентлагууд 16 өдрийн туршид ажиллагаагүй юм. Хэрэв өнөөдөр энэ  асуудлын  шийдлийг олохгүй бол батлан хамгаалах, хамгаалалтаас бусад Холбооны засгийн газрын агентлагуудын ажилтнууд ажилдаа ирэх шаардлагагүй  болно.  Нэгэнт  энэ оны  төсвийн төслийг баталж чадаагүй учир үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, зарим музей  хөрөнгө  мөнгө байхгүйгээс болж ийнхүү хаалгаа барихад  хүрч  байгаа. 

Үүнээс болж  учрах  алдагдлын хэмжээ  500 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцоо ч байна.  АНУ-ын шуудангийн албаныхан төсвөөс шууд хамааралгүй учир жирийн  хуваариараа  ажиллаж  байна.  Хот  тохижилт  үйлчилгээнийхэн хэдийгээр төсөв нь хүрээлэгдэж байгаа ч  ажлаа зогсоох  ёсгүй аж. Мөн цахим сан нь ажиллахгүй болж  байгаагаас татварын  албаныхан хүндхэн  байдалд  орж  мэдэхээр  байгаа гэнэ. 













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк хот дахь Эрх чөлөөний хөшөө бүхий бяцхан арлыг хаагаад байна  
Үзсэн: 1555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй