Шууд Chart

Румынд авилгын эсрэг томоохон жагсаал боллоо

2018-01-22 12:28:21

Румын парламентын чуулганаар өндөр дээд түвшин дэх авилга хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад хүндрэл учруулахуйц гэж мэргэжилтнүүд шүүмжлэгчид тодорхойлж байгаа хуулийн төслийг хэлэлцэж  байна. Үүнтэй  холбоотойгоор Румыны  иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид Бухарест хотын төв талбайд эхлээд цуглацгааж, дараа нь хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байсан парламентын ордныг зүглэсэн байна. Энэ үеэр жагсагчид болон цагдаагийн  ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Тус улсын нийслэл хотод  болсон  жагсаалд  70 гаруй мянган  хүн  оролцсон гэж мэдээлж байгаа. Мөн өөр  олон хотод ийм эсэргүүцлийн  жагсаал  болсон ч Бухарест хотынх шиг  олон  хүн нэгдэж чадаагүй байна.

Өнгөрсөн онд Румыны засгийн газар прокуроруудын эрхийг хязгаарласан ийм өөрчлөлт хийхийг оролдсон ч олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж шүүхийн систем дэх өргөн шинэтгэлээсээ татгалзахад хүрч байсан. Тухайн үед өрнөж байсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг коммунист дэглэм тус улсад  нуран  унаснаас хойших хамгийн  томд  тооцогдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Румынд авилгын эсрэг томоохон жагсаал боллоо  
Үзсэн: 1992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.218.xxx] 2018-01-23 09:13
Дарангуйлагч Николой Чеуческуг ард түмэн буудан хөнөөсөн нь Румины улс төрчдөд хэзээ ч мартагдашгүй сануулга болж,ард түмнийг бухимдуулж болохгүйг гэсэн сургамжийг үлдээж чадсан .Мөн энэ явдал нь авилгалч дарангуйлагчдын зүрхэнд цус хуруулж,эх орон ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэхийг улс төрчдөд хатуу анхууралсан явдал болсон юм. Харин монголд ҮП сарынс 1-ний үйл явдал нь авилгалчид хийгээд оффшорчид ард түмнийг дуртай цагтаа буудан хөнөөж,цус нөжтэй нь хутган хаяж болдгийг харуулж,хэзээ ч авмлгалчид ба оффшорчдыг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж болохгүйг харуулж,ард түмний зүрхэн цус хуруулсан явдал болсон.Энэ бол С.Баяр,Ц.Элбэгдорж нараар удирдуулсан МАН.АН-ын улс төрийн балмад явдал байлаа.Хойшид монголчууд гадаад,дотоодын улс төр-бизнесийн гэмт бүлэглэлийн өөдөөс босон тэмцэх зориггүй болжээ.Одоо монголчууд цаашид боолын ёсоор амьдарч,эх орон,эрх чөлөөгөө дотоодын ба гадаадын харгис хүчний гарт алдсан нь тодорхой боллоо.
Зочин [202.179.26.xxx] 2018-01-23 08:50
Жагсмаар л байна даан ч цаг уур нь төр засагтайгаа хавсаадаад гаргахгүй юм.Ард түмэн жагсаадч тоож үзэх хүн алга_
Зочин [202.9.40.xxx] 2018-01-22 18:34
Монголчууд румын шиг жагс нэгд цагтаа ерөнхийлөгчийгөө эхннртэй буудаж бсан шударга тэмцэж чадсан улс шүү

Бидэнтэй нэгдээрэй