Болгарыг Шенгений гэрээний орон зайд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхээ Германы канцлер Ангела Меркель илэрхийллээ. Тэрээр тодорхой хугацааг хэлж чадахгүй байгаа ч тун удахгүй Болгар улс Шенгений дүрмээр амьдрах болно гэж тэрээр Софид айлчлах үеэрээ онцлон мэдэгдсэн байна.
Түүнчлэн, Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовын Европын Холбооны зөвлөлийн тэргүүлэгч орны хувиар Турктэй 2 талын уулзалт хийх санаачлагыг нь дэмжиж байгаагаа баталлаа. Энэ уулзалтаар шийдэгдээгүй олон асуудлыг нээлттэй ярилцах боломж олдоно гэж найдаж байгаагаа Меркель илэрхийлжээ. Болгарын тал ийм уулзалтыг ирэх хавар Варна хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Мөн Герман, Болгарын дээд уулзалтаар Баруун Балканы орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг онцлон хөндсөн байна. Болгар улс Европын Холбоонд газар зүйн чухал байрлалд оршдог учир найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэхэд илүү ихийг хийх боломжтой гэж Германы канцлер үнэлж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын харилцааны тухайд идэвхжүүлэх, өргөжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Европын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар Европын Холбоо болон Хятадын хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээг эхлүүлэх ёстойг Меркель анхааруулсан юм.
| Болгар улсыг Шенгений гэрээний орнуудтай нэгтгэхэд дэмжлэг үзүүлнэ | ||
| Үзсэн: 2259 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.