Шууд Chart

PC тоглоомыг хориглосон анхны аймаг Орхон аймаг болох уу...

2018-01-22 15:45:44

Өнөөдөр улсын нийслэл гэлтгүй аймаг, сум бүрийн сургуулийн дэргэд PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Манай аймагт л гэхэд 11 PC тоглоомын газар ажиллаж байгаагаас нь зарим нь журам дүрмээ зөрчин, хүүхдүүдийг хоногийн 5 мянган төгрөгөөр хоногоор тоглуулах, эрүүл ахуйн шаардлага стандарт нийцээгүй орчинд үйлчилгээ үзүүлсээр байгаа юм. Энэ нь нийгэмд PC тоглоомын донтолт, сэтгэцэд нөлөөлөх голлох хүчин зүйлсийн нэг болоод байна. Улмаар хүүхдүүд хичээл сургуульдаа дур сонирхолгүй болж, эцэг эх гэр бүлийнхэндээ худлаа хэлж, бусдад уруу татагдах зэрэг тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа.

Хамгийн гол нь мэдрэлийн ядаргааны улмаас ууртай, цочмог болж түгшимтгий, дотогшоогоо болохын сацуу хий зүйл сонсох, харж эхэлдэг байна. Тэгвэл Орхон аймаг анх удаа зууны сэтгэцийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг болсон PC тоглоомыг халсан аймаг болох талаар ярилцаад эхэлжээ. Манай улсын хувьд СЭМҮТ-д анх 1996 онд компьютер тоглоомын донтолт оноштойгоор эмчлүүлж эхэлж байсан бол өдгөө жилдээ 100 хол давсан хүүхэд эмчлүүлдэг гэх тоо баримт бий. Гэхдээ энэ бол нэг ёсондоо эцэг эх, асран хамгаалагчийн хяналт сайтай хүүхдүүд гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нь РС-нд донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болдог байна.

Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага насны болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн улс орнуудын хувьд Австрали улс, Хятад улсад PC тоглоомыг хатуу хорьдог бол Монгол Улсад анх удаа Орхон аймаг PC тоглоомыг хорьж, халсан анхны аймаг болох эсэх нь хуулийн хүрээнд судалгаа явуулсны үндсэн дээр шийдвэрлэгдэх юм.

"Монголын мэдээ" сувгийн Орхон аймаг дахь сурвалжлагч А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

PC тоглоомыг хориглосон анхны аймаг Орхон аймаг болох уу...  
Үзсэн: 3022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.106.xxx] 2018-01-24 16:02
Za yamar sotsiolist niigem bishde zugeer pc togloomiin gazaruudiig tatwar bolon mongoor oorchilchij boliishd. Zowshoorliin tengert gargaal tatwar nemchihed gg ilt tsoorno. Zowshoorloo awsan gazaruud tsoorhoor hyalt tawihad amar bolno. Baga angiin huuhdiig togluulahgui bh geh met. Tegeed tsoohon bolson yum chin 24 taagiin erhiin ogchih heregtei. Enenii achaar arhidan sogtuurj yawah bagasdiishuu. Medeej odoogiin hiij boloh zuilsuudees hamgiin sonirholtoi bogood bolomjiin unetei zuil pc togloh. Pc togolsnoor olon naiz nohodtei bolj niigimshij uulzaj arhi bish togloomoo togolj suuh buruu gej bodoj bwal odoo yu yarihawde
Tamir [202.21.106.xxx] 2018-01-24 15:51
Ene setguulch medeelellee zow l oruulah heregtei baijdee. Hyatad bol togloom horih bish hohuulen demjij bga shuu. Joohon medeeleltei medlegtei humuus setguulch hiigeese bilee
Зочин [203.91.118.xxx] 2018-01-23 23:33
Архиа яахийн бол?
Зочин [103.229.123.xxx] 2018-01-23 14:19
Хятад PC тоглоомыг хориод л, харин Олон улсын тэмцээнүүдэд Хятад PC тамирчид түрүүлээд л, PC тоглоомын зах зээлд Хятад тэргүүлээд л, Хятадын хийсэн PC тоглоомын тухай кино Монголд ТВ-р гараад л ккк. Сэтгүүлч минь юм унш,боловсор,хэл сур
зочин [202.72.240.xxx] 2018-01-23 13:02
Тийм л их донтолд ирээдүй энэ тэр ярихгаад байгаа юм бол Архиа зархаал байчилдаа Баар саваа хаа архи пиво худалдахыг хоригол. Нэгэнт техник технологи хөгжсөн үед амьдарч байж ойлгох хэрэгтэй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэлхийн е спортын аврага гэж болдгоос спиртний аврага гэж сонсоогүй юм байна. Нэг л их ирээдүй хойчоо бодсон хүмүүс зөв газраа зөв юм аа ярь.
Зочин [103.9.90.xxx] 2018-01-23 08:46
komnist garuud haaj booh ulaan hobbi shde. tegeed baihad yugaa medehgui mabgar batsaanuud erh choloo yund heregtein geh shig. ardchlal yund herggui ch geh shig
Зочин [103.57.95.xxx] 2018-01-23 08:29
Хаха. Гадаадынхан аль хэдийн алга болмоор юм. Тархи угаанаа гэж

Бидэнтэй нэгдээрэй