АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа болон нисэх онгоц үйлдвэрлэгч "Бойнг" компани шинэ төрлийн далавчтай онгоц бүтээх төсөл дээр хамтран ажиллаж байна. Далавчны технологийг өөрчлөх нь нислэгийн зардлыг хэмнэх зорилготой гэж үзэж байгаа юм. Тэгвэл энэ шинэ төрлийн далавч нь нугалардаг байхаар зохион бүтээгдэж буй аж.
![]()
Саяхан НАСА агентлаг болон "Бойнг" компани хамтран бүтээсэн онгоцны жижгэрүүлсэн загварынхаа туршилтын нислэгийг амжилттай хийж дуусгасан байна. Энэ бол “Spanwise Adaptive Wing” төслийн ажил юм. Гэхдээ үүнийг цоо шинэ санаа гэж ойлгож болохгүй. Өмнө нь ийм төрлийн туршилт хийхээр яригдаж байсан ч дэмжлэг авч чадалгүй зогссон тохиолдол нэг бус удаа гарчээ.
Онгоцны далавчны хоёр талын үзүүр нь дээшээ болон доошоо 0-70 хэмээр нугалардгаараа онцлогтой юм. Далавчны нөлөөллийг гаргахын тулд 3 өөр төрлийн нислэгийн туршилтыг явуулжээ. Харин туршилтаар инженерүүдийн үзэж, тооцоолж байснаар хэмээ өөрчилдөг далавч нь нислэгийн явцад ямар ч алдаа гаргаагүй, аюулгүй төдийгүй шатахуун зарцуулалтыг хэмнэдэг болох тогтоогджээ.

Өндөр хурдтайгаар агаарт нислэг үйлдэхэд хамгийн чухал зүйл бол далавчны бат бөх шинж чанар байдаг. Тэр тусмаа энэ удаад нугастай, нугалардаг далавч бүр ч илүү бат бөх чанартай байх шаардлагатай. Харин энэ далавчинд ашигласан материал шаардлагад нийцэж байсныг онцолсон байна. Үүнийг хайлш төмрөөр хийжээ. Өндөр хурдны агаарын хөлөгт ч ашиглах боломжтой юм байна.
Хэрэв ашиглалтад нэвтрүүлэх, үйлдвэрлэх тохиолдолд бүр ч сайн чанарын материалыг улам сайжруулан бүтээх хэрэгтэйг зохион бүтээгчид нь мэдээлсэн. Цаашид далавчийг илүү урт, нарийн болгохоор төлөвлөж байгаа юм. Энэ төрлийн далавч шатахуун зарцуулалтыг мэдэгдэхүйц хэмнэж, тэр ч бүү хэл, агаарт нислэг үйлдэж байхдаа төрөл бүрийн байршлыг эзлэхэд ч дэмжлэгтэй байна гэж үзэж байна.
| НАСА агентлаг "Бойнг" компанитай хамтран шинэ төрлийн далавчтай онгоц бүтээж байна | ||
| Үзсэн: 2117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.