НАСА агентлагийн эрдэмтэд олон жилийн турш Ангараг гарагийг судлах төслийн хүрээнд шинэ төрлийн эрчим хүчний эх үүсвэр бүтээхээр олон зуун удаагийн судалгаа, туршилтыг хийж байна. Энэ хүрээнд АНУ-ын үндэсний агаар сансрын захиргаа, эрчим хүчний яам, Лос-Алмосын үндэсний лаборатори хамтран эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Килопауэр” нэртэй цөмийн бичил реакторыг бүтээгээд байгаа юм. Үүнийг Улаан гараг дээрх эрчим хүчний гол эх үүсвэр болж чадна гэж үзэж байна.

Жижигхэн хэмжээтэй цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч энэ төхөөрөмж 1-10 киловайт хүртэлх хүчтэй эрчим хүч гаргах чадалтай юм байна. Цөмийн түлш болох уран 235-ыг ашиглаж цахилгаан гаргаж авдаг. Нэг удаа цэнэглэсэн байхад 10 жил хангалттай гэж үзэж буй юм байна. Хөргөлтийн систем болон хяналтын хэсэг байх шаардлагагүй гэжээ.
Цөмийн энэ бичил реактор шатахуун нь дуусаагүй байгаа тохиолдолд хэвийн ажиллаж л байдаг юм байна. Дэлбэрэх эрсдэл тун бага гэж онцоллоо. "Килопауэр" төхөөрөмжийг манай гараг дээр ажиллуулахад ашиггүй, тэгээд хэтэрхий өндөр төсөвтэй, өдөрт дунджаар 5-10 киловайт эрчим хүч хэрэглэдэг юм байна.

Харин сансар огторгуй, өөр гараг дээр бол өөр хэрэг. Учир нь өөр гараг дээр эрчим хүчний бүх нэгж ватт эрчим хүч бүрийг зөв зохистой хэсгүүдэд хэрэглэнэ. Яагаад гэвэл дахин цэнэглэгдэх шаардлагагүй системүүд маш үнэ цэнэтэй байдагтай холбоотой юм.
НАСА-гийн эрдэмтдийн тооцоолсноор Ангараг гараг дээр ийм төрлийн тавхан ширхэг цөмийн бичил реакторыг байрлуулахад хангалттай гэж үзэж байгаа юм. Нийтдээ 50 киловатт эрчим хүч гэсэн үг. Энэ нь дараагийн экспедиц буюу нэмэлт нөөц ачаа тээврийн сансрын хөлөг онгоц эргэж ирэх хүртэлх хугацаанд хүрэлцэнэ гэж онцолжээ.
Энэ төхөөрөмжийг ашиглахад сөргөөр нөлөөлөх хоёрхон сул тал бий гэнэ. Нэгдүгээрт, төслийг дэмжихгүйгээр бүр мөсөн зогсоох, хоёрдугаарт, төслийн хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах гэжээ.
| “Килопауэр” цөмийн бичил реактор Ангараг гарагийн эрчим хүчний эх үүсвэр болно | ||
| Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.