Шууд Chart

Хиймэл дагуулын тусламжтайгаар ашигт малтмал хайх технологийг нэвтрүүлнэ

2018-01-24 12:58:27

Байгаль дэлхийн баялаг бол хүн төрөлхтний дунд нийгмийг цогцлоох эх үндэс болж байдаг. Газрын хөрсөн доор орших ашигт малтмалууд үйлдвэрлэлт, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, технологийн салбарт гол түүхий эд нь болж өгдөг. Үүнийг олборлох, эсвэл шинээр ашигт малтмал байгаа газрыг олж илрүүлэхэд геологи хайгуулын ажлыг зохион байгуулдаг. Энэ нь байгаль дэлхийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах том эрсдэлийг болж байдаг том сул талтай. Харин Оросын сансар судлалын “Роскосмос” агентлаг технологийн дэвшлийг ашиглан сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар ашигт малтмал хайх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ нь хэд хэдэн давуу талуудтай хэмээн үзэж байгаа юм байна.

Хиймэл дагуулаас хуурай газар болон далай тэнгисийн бүс дэх ашигт малтмалыг хайж олон илрүүлэх нь цаг хугацаа эдийн засагт маш том хэмнэлтийг авчирна. Нөгөөтэйгүүр томоохон уул уурхайн компаниуд байгалийн онгон дагшин газруудыг ухаж гүйцэтгэх эрэл хайгуулын ажил эрс багасна. Үүнийг "Роскосмос" агентлаг салбартаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Шинээр бүтээх гэж байгаа энэхүү хайгуулын зориулалтаар ашиглах төхөөрөмжийг “Кондор ФКА” хиймэл дагуулд суурилуулах юм байна. Дан ганц ашигт малтмал хайх бус, өөр бусад зориулалтаар ч ашиглана. Жишээ нь, хөрсний бүтэц, өөрчлөлт, байгалийн үзэгдэл, цаг уурын өөрчлөлт гэх мэт бусад зүйлсийг сансраас харж, хянах, судлах боломжтой гэнэ.

Энэ төхөөрөмжийг бүтээх ажил энэ оноос албан ёсоор эхлэх юм байна. Харин "Роскосмос" агентлагийн төлөвлөж байгаагаар сансрын хиймэл дагуулын төхөөрөмжийг 2025 он гэхэд дэлхийн тойрог замд байршуулах юм. Газрын тос, байгалийн хий, зэрэг бусад түүхий эдийг сансраас олж тогтоохын тулд хийх ажил их байгааг ч онцолж байгаа. Холбогдох эх сурвалжийн өгсөн мэдээлэлд дурдсанаар, энэ шинэ төхөөрөмж бүхий хиймэл дагуул нь 24 цагийн турш буюу өдөр, шөнийн аль ч үед эх дэлхийн хуурай болон далай тэнгисийн гадаргын бүтций зургийг сайн чанартайгаар авах чадалтай камераар тоноглогдоно. Мөн энэ камер нь байгалийн ямар ч үзэгдлийг үл харгалзан сансраас эх газрын дүрслэл зургийг авах чадалтай байх болно хэмээн онцолсон. Тодруулбал, цас, бороотой, салхитай, манантай үед гэх мэт...

Одоогоор "Роскосмос" агентлаг "Google Earth" системийг ашиглан “Дижитал дэлхий” нэртэй газрын гадаргуугийн бүтцийг судлах судалгааны ажилд ороод эхэлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиймэл дагуулын тусламжтайгаар ашигт малтмал хайх технологийг нэвтрүүлнэ  
Үзсэн: 2297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй