Насанд хүрэгчид багаасаа шүдээ тогтмол угааж хэвшсэн боловч үр хүүхдүүдээ багаас нь шүдээ угааж сургахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Харин үүнийг хөгжилтэй, зугаатай байдлаар ашиглан шүдээ угаах технологийг нэвтрүүлэхээр "Apple" компани шинэ төсөл дээр “Colgate” компанитай хамтран шинэ бүтээлээ танилцуулаад байна.
Шүдийг хамгийн багадаа 5 минут зүлгэн угаах шаардлагатай байдаг ч гэлээ тэр бүр хүмүүс удаан хугацаагаар шүдээ угаадаггүй. Энэ нь хүүхэд гэлтгүй зарим насанд хүмүүст ч хааяа тохиолддог энгийн л зүйл. Гэхдээ үүнийг дадал, зуршил болгоход амар, зугаатай болсон гэж ойлгож болохоор болсон байна. Тодруулбал, "Apple" компани “Е-1” нэртэй өндөр технологийн ухаалаг шүдний сойзоо олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргаад байна. Зүгээр ч нэг толины өмнө шүдээ угаагаад зогсолгүйгээр ухаалаг гар утсаараа тоглоом тоглонгоо шүдээ угаана гээд төсөөл дөө. Юу вэ гэхлээр та шүдээ угааж байхдаа ухаалаг гар утсан дээрээ зоос цуглуулдаг тоглоомыг тоглоно гэсэн үг.
Хэдий чинээ олон зоос цуглуулна төдий чинээ таны оноо нэмэгдэж, дараагийн шинэ үер үү орох болно. үүний тулд шүдний сойзоо IOS үйлдлийн системээр ажилладаг ухаалаг гар утастайгаа холбоно. Шүдний сойз хэдий удаан таны шүдийг зүлгэнэ тус тоглоомын оноо төдий чинээ нэмэгдэнэ. Энэ их зугаатай. Ингэхийн тулд "Apple" компани бүтээсэн тусгай зориулалтын “Go Pirat” нэртэй тоглоомыг утсандаа татаж суулгах шаардлагатай. Энэ ухаалаг шүдний сойз нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 10 өдөрт хангалттай ажиллана. АНУ-д 99,95 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна. Худалдан авах хүсэлтэй хэрэглэгчид зөвхөн "Apple"-ийн цахим худалдаагаар захиалга хийж худалдан авна гэжээ.
| "Apple" компани өндөр технологийн ухаалаг шүдний сойз бүтээжээ | ||
| Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.