Шууд Chart

Монгол инженерүүд 60 сая төгрөгөөр усан цахилгаан станц бүтээжээ

2018-01-24 16:05:03

Хүйтний улиралд мөснөөс хамгаалах систем суурилуулах шаардлагатай 1,1 тэрбум төгрөгөөр хийх төхөөрөмжийг 60 сая төгрөгөөр усан цахилгаан станцыг Монгол инженерүүд хийжээ.

Тайширын усан цахилгаан станц нь техникийн хувьд зөв шийдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй үйл ажиллагаагаа явуулдаг. Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах Говь-Алтай, Завхан аймгийн 43 хувийг цахилгаанаар хангадаг жилд 37,0 сая кВтц эрчим хүч үйлвэрлэх хүчин чадалтай 200 м урт далан усан сантай станц юм.

Өнгөрсөн онд Тайшир усан цахилгаан станц нь 31,760мянган кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэн түгээжээ. Тус усан цахилгаан станц нь алтай улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийн 32,4%-ийг өвлийн горимд, 67,5%-ийг зуны горимд хангаж ажилладаг байна.

Хүйтний улиралд боомтын хучилтын геомембраныг мөснөөс хамгаалах систем суурилуулах шаардлагатай тулгарсаар багагүй хугацаа өнгөрчээ. Олон жил дамнасан ч санхүүгийн хувьд шийдвэрлэх боломжгүй байсан хөлдөлтийн эсрэг төхөөрөмжийг суурилуулах ажлыг амжилттай зохион байгуулж, технологийн зөв шийдлийг олж, 60  орчим сая төгрөгөөр суурилуулснаар гадаадын байгууллагаар хийгдэх байсан үнийн дүнг 900 гаруй сая төгрөгөөр бууруулж, эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг гаргасан байна.

Хүйтний улиралд боомтын дагууд мөс хөлдөөхгүй байлгаснаар 2018 оны хавар хийгдэх боомтын геомембраны засварын ажлын бэлтгэл ажил болж байгаа төдийгүй, цаашид геомембраны бүрэн бүтэн байдлыг хадгалах, боомтод үүсэх сөрөг нөлөөллийг бууруулж байгаагаараа давуу талтай ажил боллоо хэмээн хамт олны зүгээс талархалтай байлаа.

Тус систем нь боомтын уртын дагууд нуурын усны тодорхой гүнд агаараар хийн бөмбөлөг үүсгэн усны молекулыг байнгын хөдөлгөөнд оруулснаар геомембранд мөс тогтохгүй, ингэснээр дахин мөснөөс үүдэлтэй гэмтэл үүсэхгүй байлгах маш үр дүнтэй төхөөрөмж болсон хэмээн үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол инженерүүд 60 сая төгрөгөөр усан цахилгаан станц бүтээжээ  
Үзсэн: 29563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ba [202.179.31.xxx] 2018-04-02 19:57
Айлаас эрхээр авдараа уудал гэдэг чинь энэ шүү дээ. Ажилд нь амжилт хүсье.
Амраа [183.177.98.xxx] 2018-04-01 13:00
Амгаланболд инженерээр ахлуулсан мундаг баг энд ажиллаж байна. Уншсан, сэтгэгдэл бичсэн бүгдэд нь баярлалаа. Бид чадна
Монгол ухаанаа биширье [202.21.106.xxx] 2018-03-28 17:22
Манайхан ийм гайхамшигтай.
Сс [202.9.42.xxx] 2018-03-26 17:56
Мундаг.
Зочин [133.236.34.xxx] 2018-03-25 23:36
Saihan medee baina. Ingeed l baival uls oron maani udahgui hugjinu doo.
Зочин [202.179.31.xxx] 2018-03-24 12:21
Амжилт хүсэе. Манайхан мундаг шүү
Зочин [66.181.184.xxx] 2018-03-24 08:21
Чадвартай, мэдлэгтэй залуусдаа амжилт хүсэе ээ
Зочин [150.129.141.xxx] 2018-03-24 06:13
Манай инженерууд ийм л чадвартай даа. Амжилт хусье
Баатар [64.119.19.xxx] 2018-03-23 09:15
Усан цахилгаан станц хэнд ашигтай0 ашиггүй тухай маргаан мэдлэгтэй мэдэхгүйн шинж мэдлэггүй НОВШНУУД хуцаж л байг
зочин [122.201.31.xxx] 2018-01-28 06:09
Юун боомт. Далан гэе.
хха [103.10.23.xxx] 2018-01-27 12:30
ЭНЭ ЧИНЬ ТОСОНЦЭНГЭЛИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙНА
Bi [139.5.216.xxx] 2018-01-27 12:08
Amjilt
Bi [139.5.216.xxx] 2018-01-27 12:08
Amjilt
Зочин [202.131.246.xxx] 2018-01-26 09:54
Гарчиг нь буруу байна. 1,1 тэр бум төгрөгний зүйлийг 60 саяд хийсэн шүү дээ
Зочин [139.5.216.xxx] 2018-01-25 00:22
ZAVHANII USAN TSAHILGAAN STANTS L EKOLOGID HORTOI
Зочин [202.21.106.xxx] 2018-03-23 22:43
Юу ч хийж чадахгүй ам банзал минь хуцалгүй хүний бүтээсэнд хорсолгүй зүгээр сууж бай.
gobi [103.229.123.xxx] 2018-03-25 09:30
jinhene ekologid ashygtai bna malaa urd n shar usny uereer l neg ih gol ursdag baisan busad ued n usgui sair baisnyg nuur baiguulj togtmol goltoi bolloo
Зочин [103.57.92.xxx] 2018-01-24 18:53
Худал мэдээлэл тараахаа боль,энэ зураг Тайширын УЦС биш байна, энэнээс маш том

Бидэнтэй нэгдээрэй