Шууд Chart

27 сумын ахмадын уулзалт зөвлөгөөн болов

2018-01-26 08:39:56

Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын тамгын газарт 27 сумын ахмадын уулзалт зөвлөгөөн боллоо.

Үүнд 27 сумын ахмадын хорооны дарга нар төлөөллүүдийн хамт оролцож орон нутагт ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцсэн юм.

Төв аймгийн хэмжээнд 12 мянган ахмад настан байдаг төдийгүй тэдний нийгмийг асуудлыг шийдэхэд ахмадын хорооноос үйл ажиллагаагаа чиглүүлдэг аж. Мөн энэ онд ахмадын хорооны 30 жилийн ой тохиож байгаа тул ойн хүрээнд ахмадуудын эрүүл мэндийг дэмжих үүднээс спортын томоохон хэмжээний наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэ онд ахмадын талаар хэрэгжих хуулийн заалтыг танилцуулж хамгийн гол нь ахмадуудын халамжийн сангаас эдлэх хөнгөлөлт урамшууллыг цаг тухай бүрт нь олгох, зөвлөн туслах үйлчилгээг төрийн албанд нэвтрүүлж үр ашгийг нь гаргах үүднээс сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 600,000 сая ахмад настан амьдарч байгаа бол 2025 онд 1,2 тэрбум, 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болно гэж тооцоолсон байна.

Манай улсын хувьд 2010 онд 60 болон түүнээс дээш насныхны хүн амд эзэлж хувь нь 5,9 байсан бол 2030 онд 12 хувийг эзлэх, 2056 онд хүүхдүүдээс олон болно хэмээн таамаглал гарчээ.

Уг таамаглалыг бодит болгож ахмадуудынхаа эрүүл мэндэд анхаарсан олон үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэсэн санааг ахмадууд гаргалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

27 сумын ахмадын уулзалт зөвлөгөөн болов  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй