Шууд Chart

Баян-Өндөр сумын Засаг дарга малчдаа эргэжээ

2018-01-26 11:27:38

Орхон аймгийн Онцгой комиссын 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрээр мал аж ахуйн өвөлжилт, цаг үеийн ажлаар Орхон аймгийн хоёр сумын есөн чиглэлд ажиллах ажлын хэсэг байгуулагдсан. Баян-Өндөр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Залуугийн өвөр, Мааньт, Гэзэг, Бороодой, Бухын даваа чиглэлд өвөлжилтийн цаг үеийн байдалтай танилцаж байна.

Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын есөн чиглэлд ажлын хэсгийнхэн ажиллахаар малчдын өвөлжөөг зорьж байна. Цас их орсны улмаас аймгийн нийт нутаг дэвсгэрт 25 см-аас дээш зузаантай цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй болсны улмаас малчид 11 дүгээр сараас нөөцөлсөн өвс, тэжээлээ хэрэглэж эхэлжээ. Тиймээс малчид өвс, тэжээлийн нөөцийн хомсдолд эрт орох эрсдэлтэй байна. Ийнхүү аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр малчдаа эргэж тойрч уулзах, цагийн байдалтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар судалгаа мэдээлэл авч, бодит байдлыг үнэлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахын тулд 9 чиглэлд ажлын хэсэг томилоод байна.

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоор ахлуулсан ажлын хэсэгт Баян-Өндөр сумын ЗДТГ-ын МЭҮТасгийн дарга Л.Уртнаст, ХХААГ-ын Мал эмнэлэгийн албаны дарга Г.Одсүрэн, Нийгмийн даатгалын байцаагч Пүрэвсүрэн, Хүний их эмч Н.Солонго нар ажиллаж байна. Ажлын хэсгийн тухайд өвөлжилтийн цаг үеийн байдлын талаар малчидтай ярилцах, тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл авах, аймаг, сумын зүгээс шийдвэрлэх асуудлуудыг малчдаас сонсох, малын хорогдлын мэдээлэл авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мал аж ахуйн өвөлжилт, цаг үеийн байдалтай танилцах үеэр малчдын зүгээс өвс, тэжээлийн нөөцийг сайтар хангаж малчиддаа хүргэж ойртуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн өвлийн саруудад цаг агааар цочир хүйтэн байгаа хэдий ч малын хорогдолгүй байгааг хэлж байна. Харин хаврын урт саруудад малчиддаа илүү ойр ажиллаж эмнэлэгийн тусламжийг ойртуулан ажиллахыг хүсэж байв.

Мал аж ахуйн өвөлжилт, цаг үеийн байдалтай танилцах ажлын хэсгийн 1 сарын 27-ний өдрийг хүртэл ажиллана. Ийнхүү малчдаар эргэж тойрч ажилласан мэдээ тайланг ажлын хэсгийнхэн ХХААГ-т хүргүүлснээр малчид руу чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө гарна. Орхон аймгийн тухайд нэмэлтээр нөөцийн өвсийг татан авч эхлүүлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Өндөр сумын Засаг дарга малчдаа эргэжээ   
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй