Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт сүрэглэж байсан зээрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Гэхдээ мал сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа ч дөрвөн суманд хяналтын пост ажиллуулж, морь, тэмээний уралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл хориглосон байна.
Шинэ он гарсаар Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Булган, Төв, Өвөрхангай гэсэн долоон аймгийн 15 суманд шүлхий өвчин бүртгэгджээ.
Өмнөговь аймагт илэрсэн өвчинтэй холбоотой голомт аймгуудтай хил залгаа Мандал-Овоо, Манлай, Цогт-Овоо, Цогт-цэций суманд хяналтын постыг ажиллуулж байна.
Ирэх хоёрдугаар сарын 2, 3-нд Өмнөговь аймагт “Ингэний айрагны баяр” уламжлалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба энэ үеэр тэмээний уралдаан, полог зохион байгуулахгүй, мөн голомтын цэгээс малын гаралтай түүхий эд зүйлсийг оролцуулахгүй болохыг дээрх аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.
Харин аймгийнхаа 15 сумын малчин иргэдийн малын гаралтай бүтээгдэхүүнийг нээлттэй оролцуулах бөгөөд гарал үүслийн бичигтэй оролцуулах юм байна.
| Өмнөговьд болох морь, тэмээний уралдааныг ирэх дөрөвдүгээр сар хүртэл хориглов | ||
| Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.