Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхийг зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр тээврийн салбарын ажилтнуудтай уулзах үеэрээ ажилчин ангийнхний нэр дэвшигч болж төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөө ийнхүү мэдэгдсэн байна. Венесуэлийн үндэсний чуулган ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанд нь буюу 4 дүгээр сарын 30-наас өмнө зохион байгуулах тогтоол баталсан.
Энэ санаачлагыг одоо сонгууль зохион байгуулах үндэсний сонгуулийн зөвлөлд өргөн барих ёстой. Николас Мадуро нь Уго Чавес ерөнхийлөгчийн засгийн газарт шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд 2013 оны 3 дугаар сард түүнийг таалал төгсөхөд төрийн тэргүүний үүрэгт ажилд орсон. Мөн оныхоо 4 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Кадрилесийг ялж, төрийн тэргүүн болж байсан юм.
| Николас Мадуро ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.