Шууд Chart

Авлигатай тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа дууссаныг мэдэгдлээ

2018-01-26 19:21:13

Саудын  Арабын  эрх баригчид  авлигатай  тэмцэхэд  чиглэгдсэн  өргөн хүрээтэй  ажиллагаа нь дууссаныг мэдэгдлээ. Энэ тухай "Аль Арабиа" телесуваг  мэдээлсэн  юм.   Энд улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд хөрөнгө мөнгөнийхөө тодорхой хувийг шилжүүлэн улсад өгөх төр, засгийн саналыг авлигын хэргээр саатуулагдсан хүмүүсийн  ихэнх нь буюу 95 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

Харин шүүхэд  хэрэг нь шилжихээс өмнө ийм саналыг хүлээн авахаас татгалзсан 95 хүний хэргийг прокурор руу  шилжүүлээд  байгаа аж. Гэхдээ улсад  учруулсан хохирлоо   нөхөн  төлөхөөс татгалзсан хүмүүсийн нэрсийг  одоогоор  нийтэд   зарлаагүй  байна.  Харин Арабын хэвлэлүүдийн дамжуулж  байгаагаар сүүлийн 3 сарын туршид   Саудын  Арабын өндөр  албан  тушаалтнууд,  хааны удам угсааныхны  хувьд  шорон  нь  болсон өндөр  зэрэглэлийн Риц Карлтон зочид  буудал  ирэх сарын 14-нөөс  эхлэн үйл  ажиллагаагаа сэргээхээр болсон байна.

Саудын Арабын угсаа  залгамжлагч  хунтайж Мухамед  Бен Сальман Аль Саудын  тэргүүлдэг  авлигатай  тэмцэх газар  өнгөрсөн  оны  11 дүгээр  сараас  эхлэн  хааны  гэр  бүлийн гишүүд, хун тайжууд, засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид гээд  300 гаруй хүнийг  баривчилж саатуулсан юм. Энэ тэмцлийн  хүрээнд банкууд дахь тэдний 1700 орчим дансыг  нь  царцаагаад  байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Авлигатай тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа дууссаныг мэдэгдлээ  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй