Шууд Chart

Умард Солонгос бүх солонгосчуудад хандаж хүчээ нэгтгэхийг уриаллаа

2018-01-26 20:23:07

Умард  Солонгос бүх  Солонгосчуудад хандаж  энх тайвныг хамгаалж, цөмийн дайн өдөөж байгаа АНУ-д  саад болохын төлөө   бүх  хүчээ нэгтгэхийг  уриалсан байна. Умард  Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж байгаагаар, ийм уриалгыг Умард Солонгосын Засгийн газар, улс төрийн намууд байгууллагуудын нэгдсэн хуралдаанаас гаргажээ. Энэ уриалгад Өмнөд болон Умард Солонгосын  хооронд дахь цэргийн хурцадмал байдлыг зөөлрүүлэхийн төлөө хамтарсан хүчин чармайлт гаргахыг санал  болгосон байна. Мөн Солонгос үндэстэн бүр үндэснийхээ аюулгүй байдал, энэ дэлхийн энх тайвныг хамгаалах тэмцэлд  бамбай, цайз  болохыг  уриалжээ.

Энэ  уриалга, мэдэгдэлд Солонгос  үндэстний өмнө  тавигдаж  байгаа гол  зорилт нь нэгдэл хэмээн тодорхойлсон  байна. Хоёр Солонгосын харилцааг эрүүлжүүлэх  бүх үндэстний тэмцэлд нэгэн хүн шиг зүтгэж,  бие  даан нэгдэх  замд тээг  болж  байгаа бүхнийг устгахыг  уриалсан байлаа.  Түүнчлэн энд хоёр Солонгосын  хооронд дахь хүмүүнлэгийн холбоо харилцааг идэвхжүүлэх уриалга ч багтсан  байлаа.

Тодруулбал,  агаар,  далай тэнгис, хуурай замын  тээврийн хэрэгслээр  харилцан  чөлөөтэй  зорчих боломжийг хоёр улсын  иргэдэд  олгох   боломжийг  бүрдүүлэхийг  санал болгосон  байна.  Мөн  улс төрийн  намууд,  салбар хоорондын  холбоо харилцааг  идэвхжүүлж, нэгдэх  уур   амьсгалыг нэмэгдүүлэхийг  санал  болгосон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос бүх солонгосчуудад хандаж хүчээ нэгтгэхийг уриаллаа  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй