Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Кейп Таун хот нь жил бүрийн 4 сарын 21-ний өдрийг усны тэг зогсолтын өдөр хэмээн зарладаг. Өөрөөр хэлбэл тус өдөр хэрэглээний бүх усыг хаадаг юм байна. Сүүлийн 3 жилийн турш Кейп Таунд хур тунадасны хэмжээ дунджаас доогуур үзүүлэлттэй байсан байна. Иймд хотын захиргаа 1 хүний усны хэрэглээг өдрийн 87 литрээс бууруулж 50 литрээр тогтоох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь 2018 оны 2 сарын 1 –ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Одоогийн байдлаар хотын усны нөөцийн сангийн 27 хувь л устай байна. Иймд хотын захиргаанаас машин угаалгын газруудын үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг зүлэг мод услахыг хориглох шийдвэр гаргасан. Кейп таун хотын хүн ам тасралтгүй өссөн сүүлийн хэдэн жилүүдэд, цаг уурын өөрчлөлтийн улмаас хур тунадасны хэмжээ эрс багассан байна. Үүний улмаас хотын усны нөөц ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна. Хотын захиргаа усны нөөцийг 13 хувь хүртэл буурвал бүх хэрэглээний усан хангамжийг зогсоон зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг зайлшгүй шаардлагатай газруудад хуваарилах болно гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт Кейп Таун хотын захиргаа усны хэрэглээг хязгаарлахын тулд хатуу арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгдсэн. Хэдийгээр сүүлийн хэдэн саруудад хур тунадас муутай байсан ч , хотын оршин суугчдын дийлэнх буюу 60 гаруй хувь нь дундажаар 87 литр гарам усыг өдөр тутамд хэрэглэдэг байсан байна. Үүнтэй холбогдуулан баруун Кейп мужийн амбан захирагч Хелен Зилле долоо хоногт хоёрхон удаа усанд орж, усыг амь амьдрал мэт хайрлаж гамнах шаардлагыг оршин суугчиддаа тавьжээ.
Өмнөд Африкийн усны судалгааны байгууллагын гаргасан мэдээллээр нэг хүн 1 минут усанд орох эсвэл ус татахад ойролцоогоор 15 литр ус асгадаг юм байна.
Кейп Таун хот нь хүн амын тоогоороо хоёр дугаарт ордог Өмнөд Африкийн томоохон хот юм байна. Одоогийн байдлаар Кейп Таун хотод 3,4 сая хүн амьдардаг юм байна.
| Кейп таун хот усны хомсдолд орж эхэллээ | ||
| Үзсэн: 1907 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.