Хэрвээ Өмнөд Солонгос Вашингтонтой харилцаа холбоогоо тасалбал БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд хөрштэйгээ нэгдлийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байна. Умардын засгийн газар дэлхийн өнцөг булан бүрт оршин сууж байгаа Солонгос үндэстэнд хандаж ийм мэдэгдэл хийж, хоёр орны нэгдлийн асуудлыг ямар нэг хөндлөнгийн оролцоогүй, зуучлалгүй мухардлаас гаргахыг санал болгож байна.
Умардын удирдагч Ким Жон ы шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2 Солонгосыг нэгтгэх асуудлыг сөхөн тавьснаар 2 Солонгосын харилцаа шинэ он гарснаар дуулаарсан, гэхдээ БНАСАУ-ын нөхцөлөөр Сөүл, Пхеньяны хооронд яриа хэлэлцээ хийхийг Вашингтон дэмждэггүй. Умард солонгосын нөхцөлөөр 2 Солонгосыг нэгтгэх тохиолдолд Өмнөд солонгост америкийн цэрэг байлгах үндэс суурьгүй болно гэсэн үг, гэтэл АНУ Солонгосын хойгийг стратегийн ач холбогдолтой гэж үздэг, Өмнөд солонгос байрлаж байгаа америкийн 30-аад мянган цэрэг зөвхөн БНАСАУ гэлтгүй мөн Хятад, Оросын эсрэг чиглэсэн. 2 Солонгосыг нэгтгэх асуудалд өмнөдийн хувилбар гэж бас бий, энэ бол эдийн засгийн болон нийгмийн асуудалд дарагдаснаар Пхеньяны дэглэм нуран унах гэсэн хувилбар.
Энэ бол үндсэндээ БНАСАУ-ыг залгина гэсэн үг юм. Ийм тохиолдолд Вашингтон нэгдмэл Солонгосыг өөрийх нь холбоотон байхыг шаарддаг. Гэвч энэ хулвилбар бүтэхгүй гэдгээ нотлоод байгаа, учир нь Умард солонгосчууд юу ч болж байсан хэзээ ч өвдөг сөхрөхгүй, эсэргээр улам бүр бат бэх байсаар байна гэдгээ харуулсан. Дээрээс нь Өмнөд солонгос эдийн засгийн салбарт илүү их амжилтад хүрч байгаа энэ үед Умардтай нэгдэнэ гэдэгт эргэлзэх хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байна. Энэ эргэлзээний гол шалтгаан бол Умардтай нэгдэхэд Өмнөд умардын эдийн засагт асар их хэмжээний санхүүгийн хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ. Энэ хөрөнгө хаанаас олдох вэ? гэвэл ард иргэдийн амжиргааны түвшнийг бууруулах үнээр л олдоно. Өмнөд солонгосын мэргэжилтнүүд 2 Герман нэгдсэн туршлагыг судалж үзээд БНАСАУ-ыг нэгтгэх үйл явцын зөрдөл 2 Германыхаас их байна гэх дүгнэлтэд хүрсэн байдаг.
Энэ дүгнэлт өмнөдийн ард иргэдийн сэтгэлд хүчтэй нөлөөлсөн нь хэн бүхэнд ойлгомжтой. “Өмнөдийн олон нийтийн үзэл бодол хуваагдсан: нэгдлийг эсэргүүцэгчид, энэ үйл явцад эргэлзэгчдийн тоо өсөн нэмэгдэж байна, ялангуяа залуучуудын дунд ийм хүмүүсийн тоо нэмэгдэж байна, тэдний хувьд умардуудтай удам угсаа холбоотой гэх асуудал тйим ч чухал биш болжээ, үүнээс гадна өмнөдүүд тав тухтай амьдраад сурсан тул эрсдэл хийхийг хүсэхгүй байна” гэж зарим судлаачид хэлж байна.
Гэхдээ Өмнөд Солонгос умардтай нэгдэснээр илүү их бие даана гэдгийг бас хэлж байна, учир нь Сөүл Вашингтоноос дэндүү их хамааралтай болсоныг Өмнөд солонгосын зарим улс төрчид үздэг, хоёр Солонгос нэгдэх тохиолдолд Вашингтон Солонгосын хойгт цэрэг байрлуулж чадахгүй юм.
| Умард Солонгос Өмнөдөд санал тавьжээ | ||
| Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.