Шууд Chart

Трамп: Израйль улс Иерусалимын асуудлаарх АНУ-ын шийдвэрийн төлөө өр төлөх нь гарцаагүй

2018-01-27 13:03:43

Израйль улс Иерусалим хотыг еврейн улсын нийслэл гэдгээр хүлээн зөвшөөрөх АНУ-ын шийдвэрийн төлөө өр төлөх нь гарцаагүй гэж ерөнхийлөгч Трамп мэдэгдлээ. Тэрбээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байгаа Давос хотод Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа энэ тухай мэдэгджээ.

“Энэ бол Израйль-Палестины зохицуулалтын гол саад тотгор, бид үүнийг арилгасан гэж бодож байна, яахав та нар нэг оноо хожлоо, магадгүй хожим талуудын хооронд яриа хэлэлцээ эхэллээ гэж бодоход та нар эргүүлээд хэдэн оноо өгөх байх шүү” гэж Трамп Нетаньяхуд хандан хэллээ. Трамп өөрийгөө Палестин-Израйлийн зохицуулалтын үйл явцад тусалсан гэдгээр нотолж байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ: “Израйльчууд энх тайвныг хүсэж байна, палестинчууд ч гэсэн хүсэж байгаа, эцсийн эцэст тэдний хүсэл биелэх юм бол бүгд аз жаргалтай сайхан амьдарна” гэдгийг дурьдаж байна. Трамп өнгөрсөн оны 12-р сарын 6-ны өдөр: Иерусалмыг Израйль улсын нийслэл гэдгээр хүлээн зөвшөөрөх цаг нь болсон хэмээн мэдэгдэж, Израйль улс дахь АНУ-ын элчин сайдын яамыг Тель-Авив хотоос Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил хангахыг үүрэг болгосон. Иерусалим хотын статусын асуудал израйль-палестиний мөргөлдөөний гол асуудлын нэг. 

Израйльчууд 1967 оны дайны үеэр хотын зүүн хэсгийг эзэлсэн, тэр цагаас хойш Иерусалим нь Израйль улсын нийслэл, салшгүй нэг хэсэг гэж нотолж, шаардаж ирсэн түүхтэй. НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн оны 12-р сарын 21-ний өдөр Трампын шийдвэрийн хариуд олонхийн саналаар Иерусалим хотыг еврейн улсын нийслэлээр хүлээн зөвшөөрөхийн эсрэг тогтоол баталсан.

128 орон тогтоолыг дэмжсэн бол Гватемал, Гондурас, Израйль, Маршаллын арал, Микронези, науру, Палау, АНУ, Того гэсэн 9 улс эсрэг санал өгч, 35 орон түдгэлзсэн.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп: Израйль улс Иерусалимын асуудлаарх АНУ-ын шийдвэрийн төлөө өр төлөх нь гарцаагүй  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй