Шууд Chart

Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт нэг сая литр хүргэхээр боллоо

2018-01-27 13:07:50

Саудын араб тэргүүтэй Арабын орны эвсэл Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт 1 сая литрийг нийлүүлэхээр болж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ тухай мэдэгдлээ. Тэрбээр Йемений хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эвслийн төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 24-ний өдөр Йемений Мариб хотод 180 мянган литр шатахуун бүхий 5 шингэн тээвэрлэгч хөлөг онгоц хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ шатахууныг эхний ээлжид ард иргэдийн хэрэглээг хангадаг эмнэлгийн байгууллагууд, ус нийлүүлэх станцуудад хүргэнэ, Арабын эвсэл нийлүүлэлтээ нэмэгдүүлж долоо хоногт 1 сая литр бензин шатахуун нийлүүлж байхаар амлалаа” гэж НҮБ-ын тэргүүн хэлж байна. Мөн тэрбээр Эр-Рияд Йеменд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлын хүрээнд 1 тэрбум доллар гаргах, Персийн булангийн бусад орнуудаас 500 сая доллар цуглуулахаар болсон шийдвэрт талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ сарын 20-ны өдөр НҮБ Йемений хямралыг зохицуулах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 3 тэрбум доллар шаардлагатай юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга: ард түмний зовлон зүдгүүрийг эцэс болгох цорын ганц үр дүнтэй арга бол мөргөлдөөнийг зохицуулах явдал гэдгийг мэдэгдлээ.

НҮБ-ын мэдээгээр: Йемений хүн амын дөрөвний гурав буюу ойролцоогоор 22,2 сая хүнд нэн яаралтай тусламж хэрэгтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Йеменд бензин шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, долоо хоногт нэг сая литр хүргэхээр боллоо  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй