Шууд Chart

"Walmart" компани Японы "Rakuten" компанитай хамтран ажиллана

2018-01-28 16:07:15

"Walmart" компани нь  Японы цахим номын  худалдаа эрхэлдэг "Rakuten" компанитай хамтран ажиллахаар болсон байна. Энэхүү түншлэлийн хүрээнд "Rakuten" компани нь Америкийн зах зээлд ном, хэвлэл борлуулах эрхтэй болж, харин "Walmart" Азийн орнуудад онлайн худалдааны хүрээгээ тэлэх боломжтой болж байна.
Энэ оны сүүлээр "Rakuten" кобо төхөөрөмж болон  цахим номын каталогийг Америкийн "Walmart"-ын салбаруудаар борлуулах юм. Энэ талаар пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр компанийн удирдлагууд мэдээлжээ. Өнгөрсөн баасан гарагийн өдрийн 12 цагийн байдлаар "Rakuten"-ий хувьцааны үнэ хөрөнгийн зах зээлд 4,9 хувиар өсчээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар "Walmart" компани нь  Японы технологийн болон худалдааны компаниудтай хамтарч ажиллах болсон нь  Сэйтл хотод төвтэй "Amozon" компанид зах зээлээ алдахгүй гэж авч буй нэг арга хэмжээ юм байна. Өнгөрсөн жил "Walmart" компани нь  Гуугл хайлтын систем болон  Убер машин захиалгын компаниудтай бараа борлуулалт болон  хүргэлт дээр хамтран ажиллахаар болсон.

"Rakuten" компани  нь одоогийн байдлаар онлайн худалдаагаараа Японд 4 дүгээрт бичигддэг  томоохон компани бөгөөд үйл ажиллагаагаа спорт, зээлийн картын үйлчилгээ рүү хандуулж өргөжүүлж байна. Хэдийгээр 21 жил үйл ажиллагаа явуулж буй "Rakuten" компанийг гадаадын зах зээл сайн мэдэхгүй ч, тус компани нь онлайн купоны үйлчилгээ үзүүлдэг И Бейтс болон Лифттэй 1 тэрбум долларын өртөг бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулаад амжсан аж.

Мөн  2011 онд дампуурлаа зарласан цахим хэвлэлийн Кобо компанийг нийт 315 сая ам.доллараар худалдан авсан.  Одоогийн байдлаар Кобогийн бизнес өргөжиж,  дэлхий даяар 30 сая хэрэглэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болжээ.

Харин "Walmart"-ын хувьд Кобогийн Америк дахь албан ёсны борлуулагч боллоо. Одоогоор тус компани нь ном хэвлэл болон аудио ном зэрэг нийт 6 сая бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.  Америкийн хэвлэлийн холбооноос гаргасан судалгаагаар  өнгөрсөн оны эхний 8 сарын байдлаар Америкийн зах зээл дэх цахим номын борлуулалтын орлого 5,3 хувийн  уналттай гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Walmart" компани Японы "Rakuten" компанитай хамтран ажиллана  
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
suvda [66.181.161.xxx] 2018-01-28 20:45
Sonirholtoi l medeelel bn

Бидэнтэй нэгдээрэй