Аймгийн хэмжээнд энэ өвөл гурван сая гаруй мал өвөлжилнө. Одоогоор нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. 170 гаруй мянган мал отрын бүсэд өвөлжиж байгаа юм. Аймгийн хэмжээнд шаардлагатай өвс, тэжээл бэлтгэх ажлыг сайн базаасан боловч цас их орсноос өвс, тэжээл хомсдсон байна.
Аймгийн мал аж ахуйн бэлтгэлийг хангахад Засгийн газрын тогтоолоор 50 сая төгрөгийн шийдэж өгсөн. Энэ дагуу аймгийн аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зарцуулж, 62,5 тонн тэжээл, 40 тонн өвс худалдан авсан байна. Аймгийн гамшгийн сангийн хөрөнгөнөөс нэг бүр нь 40 тонн багтаамжтай дөрвөн контейнер худалдан авч аймгийн нөөцийн тэжээлийг хадгалж байгаа гэдгийг аймгийн засаг дарга хэлсэн.
Одоогоор 10 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн байна. Отор нүүдлээр яваа малчдынхаа аюулгүй байдал, эмнэлэг болон бусад тусламж үйлчилгээг цаг алдалгүй хийж байгааг ч албаныхан мэдэгдсэн.
Хамгийн чухал асуудал бол аймгийн дулааны шугамыг шинэчлэх чиглэлд нэн тэргүүнд анхаарч өгөхийг аймгийн удирдлагууд онцгой комиссын гишүүдэд мэдээлсэн. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Говь-Алтай аймагт шаардлагатай өвс, тэжээлийг асуудлыг шийдэх мөн аймаг орон нутагт тулгарч байгаа зарим асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Шуурхай бүлэг дараагийн өдөр Ховд аймагт ажилласан юм.
| Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” Говь-Алтайд ажиллалаа | ||
| Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.