Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймгуудаар явах шуурхай бүлгүүдийг орон нутагт томилсон.
Шуурхайн бүлгүүд газар дээр нь нөхцөл байдлыг үзэж өвсийг үнэгүй, тэжээлийг хямдруулсан үнээр олгох, нөхцөл байдлыг үнэлэх, яаралтай шийдэх асуудлуудыг газар дээр нь шийдэх зорилготой ажиллалаа. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, хөдөөгийн зарим сумдад очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм.
Дараа нь аймгийн онцгой комиссыг хуралдуулж, аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Аймгийн онцгой комиссын зүгээс сумдаас ирүүлсэн судалгаагаар өвс 2796 тонн, тэжээл 1020 тонн шаардлагатай гэсэн санал хүсэлт тавьсан юм. Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгслээр явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа тул зам гаргах техник, хөрөнгийг шийдвэрлэх, Онцгой байдлын газарт шуурхай албаны УАЗ-Фургон автомашин улсын нөөцөөс шийдвэрлэх, Цэнхэр, Их тамир, Эрдэнэбулган сумыг зудтай үнэлгээнд оруулах, Булган аймгийн Рашаант сумтай хил залгаа Хашаат, Өгийнуур сумын малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах гэсэн таван саналыг улсын онцгой комиссын шуурхай бүлэгт тавьлаа.
Шуурхай бүрэлдэхүүнийг ахалж явсан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар 150 тн өвс, 150 тн тэжээлийг нэмж олгох, туулах чадвартай машин аймагт шийдвэрлэж өгөх тал дээр анхаарч ажиллахаа хэллээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тухайд нөөц вакцин байхгүйг хэлээд 2.15-нд Оросоос вакцин ирэхээр холбогдох матеирал албан бичгээ явуулаад авч болно гэдгийг хэлсэн юм.
Аймгийн онцгой комиссын хурлын дараа улсын нөөцөөс өгсөн өвс, тэжээлийг суманд хүргүүлэхээр Тариат, Чулуут, Өлзийт, Цэцэрлэг сумын өвсны цуваа хөдөлсөн юм.
| Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.