Шууд Chart

АНУ-ын засаг захиргаа “Кремлийн илтгэл”-ийг конгресст өргөн барина

2018-01-30 10:30:40

АНУ-ын засаг захиргааныхан ОХУ-ын эрх баригчидтай холбоотой албаныхан, улс төрчид, томоохон бизнесмэнүүдийн нэрс  бүхий Кремлийн илтгэл нэртэй баримт  бичгийг өнөөдөр Конгресст  өргөн барих гэж  байна.  Энэ  материалууд дээр  үндэслэн Оросын  иргэд,  эрчим хүч,  батлан хамгаалах,  санхүүгийн салбарынхан, аж ахуйн нэгж  компаниуд, тусгай албаныхны эсрэг шинээр өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах эсэхээ Вашингтон шийдвэрлэх ёстой юм.

Конгресс дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Үндэсний тагнуулын газрын дарга бэлтгэхэд нь  оролцсоны учир энэ  илтгэл нь  нээлттэй,  нууц  гэсэн  2 хэсэгтэй  байгаа юм байна.  Энэ баримт  бичгийг Конгрессын 2 танхимын олон улсын  асуудал  эрхэлсэн болон Сенатын  банкны  болон санхүүгийн  асуудал эрхэлсэн хороо,  Төлөөлөгчдийн танхимын  орлого зарлагын асуудал эрхэлсэн хороодод илгээх  юм байна. Нийтэд  зориулж энэ илтгэлийг хэвлүүлэх төлөвлөгөөгүй байгаа ч  зарим  мэдээллүүд нь  хэвлэлд  гарах  магадлалтайд  тооцогдож  байна.

Ийм нэрсийн  жагсаалт,  тайлан илтгэлийг  Ерөнхийлөгч  Дональд Трампын  өнгөрсөн 8 р сард гарын  үсэг зурсан  хориг арга хэмжээний тусламжтайгаар Америкийн  сөргөлдөгчдийн эсрэг  сөрөн  зогсох  тухай  хуулийн дагуу  бэлтгэсэн  байна. энэ  хуулиар  ОХУ, Иран,  Умард  Солонгосыг  эсрэг  авсан хориг арга хэмжээгээ  чангатгах,  Америкийн гадаадын  компаниудад  Оросын  аж ахуйн  нэгжүүд, батлан хамгаалах,  тагнуулын  чиглэлийн яамд, газартай гэрээ байгуулж,  хамтран  ажиллахгүй  байхыг  анхааруулсан  байдаг  юм.

Гэхдээ  ийм  тайлан гаргалаа гээд  тус тайланд  нэр  нь багтсан ч  энэ нь  шууд шинэ  хориг арга хэмжээ  авахуулна гэсэн үг биш  юм байна. Гэхдээ шинжээчид  энэ  тайлангийн жагсаалтад орвол олон улсад  бизнес  эрхлэхэд нь хүндрэл бэрхшээл  тулгарч   болзошгүй гэж  үзэж  байна. Одоогоор  жагсаалтад ямар байгууллага, компани, хувь хүний нэрс  орсон нь,  мөн  тоо  нь  ч  тодорхойгүй  байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд,   шинжээчид  жагсаалтад  олон  арван,  бүр олон зуун нэр багтаасан байх гэж таамаглаж байна.  Америкийн зарим хууль тогтоогчид тодруулбал Бүгд найрамдах намаас Сенатад  сонгогдсон  гишүүд  тайлан илтгэлийг боловсруулагчдад хандаж Оросын  Ерөнхий прокурор Юрий  Чайка,  бизнесмэн  Алишер  Усманов нарт анхаарлаа хандуулахыг  санал  болгосон  тухай хэвлэлүүд мэдээлж  байна.  Мөн Нью-Йорк  таймс  Оросын олон бизнесмэн  сүүлийн саруудад  өөрийнхөө  болон компанийнхаа нэрийг энэ жагсаалтад оруулах  эрсдэлээс сэргийлж  төрөл  бүрийн  лобби бүлгүүдээр  дамжуулж  Америкийн  эрх баригчдад  нөлөөлөхийг  чармайж байсан  тухай мэдээлсэн  байгаа юм.

Гэвч  тэдгээр нь хэн  байв, лобби нь үр дүнд  нь хүрсэн эсэх  талаар  ямар ч мэдээлэл  алга  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын засаг захиргаа “Кремлийн илтгэл”-ийг конгресст өргөн барина  
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй