Шууд Chart

ОХУ-д болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 340 гаруй хүнийг саатуулсан байна

2018-01-30 11:18:14

ОХУ-ын  сөрөг  хүчний  удирдагчдийн нэг гэгддэг  Алексей  Навальный  болон  түүнийг  дэмжигчид  өчигдөр   эсэргүүцлийн  томоохон  жагсаал  цуглааныг  зохион  байгууллаа.  Сөрөг хүчнийхэн   өчигдөр бүх  Орос  даяар   сонгогчдын  ажил хаялт нэртэй  жагсаалд  нэгдэхийг иргэдэд  уриалсан  юм.

Москва  Санктпетербургэд  жагсаал  цуглаан  зохион байгуулах зөвшөөрлийг  хотын  эрх баригчдаас урьдчилж  аваагүй байсан ч  энд  саатуулагдсан хүний тоо харьцангуй  цөөн  байсан  байна.  Харин  Уфа,  Волгоград  хотуудад  хууль  сахиулагчид  эсэргүүцлийн жагсаалд  оролцож байсан  66-65  хүнийг  баривчилсан  байна.  Мөн  Чебоксарт  51  хүнийг  саатуулсан  байна.  эсэргүүцлийн  жагсаалыг  зохион  байгуулагч  Алексей  Навальныйг  мөн  саатуулаад байсан ч  оройд нь  сулласан  байна.  тэрээр   ирэх  3 р  сард  ОХУ-д  болох Ерөнхийлөгчийн  сонгуулийг  бойкотлож  саналаа  өгөхийг  байхыг иргэдэд  уриалсан  юм.     Хамгийн  олон хүн  оролцсон эсэргүүцлийн  жагсаал  Москвад  болсон  байна.  Тэнд  нийт  мянга гаруй  хүн цугласан байсныг  цагдаагийнхан мэдээлж  байгаа бол  зохион байгуулагчид  нь  5-7 мянган хүн оролцсон гэж мэдэгдэж  байгаа юм.  Екатеринбургэд  мянга,  Новосибирскэд  600,  Нижний Новгородод  550  хүн   эсэргүүцлийн жагсаалд  нэгдсэн  мэдээлэл  байна. 

Мөн зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр  Оросын нийт  84  хотод  Навальныйг  дэмжигчдийн жагсаал  болсон байна.  Гэхдээ онц ноцтой  үймээн сөргөлдөөн  жагсаал  цуглааны  үеэр гараагүй  байна.  Оросын  нийслэл  хотод  болсон  сөрөг хүчнийхний гэх энэ  жагсаалыг  ажигласан  барууны  сэтгүүлчид   ч  жагсаал  нэгдсэн  зохион байгуулалт муутай,  уриа  лоозон  нь  ч  нэг  их  анхаарал  татахуйц  байгаагүй  гэдгийг тэмдэглэж  байна. 

Мөн   жагсагчдын  ихэнх нь  Навальныйг  дэмжиж байгаагаа  бус  авилга  хээль хахууль  их байгааг,  Ерөнхийлөгч  Путин халаа  сэлгээгүй  төр засгийг тэргүүлж  байгааг л  эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр ирснээ ярьж байсныг  дамжуулж  байлаа.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-д болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 340 гаруй хүнийг саатуулсан байна   
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй