Японы засгийн газрын шадар сайд Фумиаки Мацумото АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалсан үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцроод байна. Тэрээр Окинава арал дээрхи Америкийн цэргийн хүчний нисдэг тэрэг болон байлдааны өөр техникийн осол гарсантай холбоотой буруу тайлбар хийснээсээ болж ийнхүү огцроод байна.
Тодруулбал, ийм осол хэрэг гарсан ч орон нутгийн иргэд хохироогүй хэмээн мэдэгдсэн нь Окинавачуудын эгдүүцлийг төрүүлж орхисон байна. тэрээр огцрох өргөдөлдөө Окинава болон Японы нийт иргэдийн сэтгэлийг ихэд зовоосон мэдэгдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн энэ мэдэгдлийнхээ хариуцлагыг хүлээн огцрох хүсэлтээ гаргасныг Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн юм. Японы засгийн газрын тэргүүн мөн Америкийн цэргийн бааз байрлаж байгаатай холбоотойгоор орон нутгийн иргэдэд үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг багасгахын төлөө хичээн ажиллаж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм. Японы өмнөд нутгийн энэ арал дээр Америкийн цэргийн байгууламжуудын үндсэн хэсгүүд байрладаг юм.
.
| АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалсан үг хэлсэн Японы шадар сайд огцорлоо | ||
| Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.