Шууд Chart

Сири дэх Туркийн цэргийн ажиллагаа нь тус улсын нутаг дэвсгэрийг эхлэн түрэмгийлэх зорилгогүйг Эрдоган мэдэгдлээ

2018-01-30 11:58:58

Сири дэх Туркийн цэргийн ажиллагааны зорилго нь тус улсын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэхэд чиглэгдээгүй гэдгийг Ерөнхийлөгч  Режеп  Тайип Эрдоган  онцлон мэдэгдсэн байна.  Тэрээр  Туркийн  нутаг  дэвсгэрт  байгаа  3,5 сая  дүрвэгчид  эх нутагтаа буцахад нь  туслахыг хүсч  байгаагаа илэрхийлсэн  юм.

Сирийн Африний  оршин суугчид Туркийн  цэргүүд  энэ нутагт  орж  ирснээр   аюулгүй  байдал  нь   сэргэж  байгаад харин ч  баяртай  байгааг  Ерөнхийлөгч Эрдоган  мэдэгдсэн  юм.  Тэрээр Африн дахь  цэргийн ажиллагаа нь  Сирийн энгийн иргэдийн ашиг  сонирхлыг л хамгаалах  зорилготойг  онцолсон.   Харин   Туркийн  цэрэг армийнхний энэ ажиллагааг  эсэргүүцэгчид  энэ  бүс нутаг  дахь террористуудыг  харсан  ч хараагүй  мэт  байдгыг шүүмжилсэн юм.  Сирийн эрх баригчид   Африн дахь  Туркийн  цэргийн  ажиллагааг  эрс  буруушааж байгаагаа  мэдэгдсэн.

Харин Москва бүх  талд хандаж  Сирийн  нутаг дэвсгэрийн бүрэн  бүтэн  байдлыг  хүндэтгэн  хүлээцтэй байхыг уриалсан. Энэ  хооронд Туркийн  Ерөнхий штабаас  Африн  хотоос зүүн хойд нутаг  дахь  стратегийн ач холбогдолтой өндөрлөгийг  хяналтандаа оруулж  чадсанаа мэдээлж  байна. 

Өнгөрсөн  22-ны  өдөр Туркийн цэргүүд  Сирийн  чөлөөт арми бүлэглэлийнхний  дэмжлэгтэйгээр  Бурсея  өндөрлөгийг  эзлэн авсан ч Курдуудын  ширүүхэн дайралтаас  болж  ухрахад  хүрснээ мэдээлж  байсан  юм. Курдуудын талд  Сирийн ардчилсан хүч бүлэглэлийнхэн дайтаж  энэ  өндөрлөгийг  буцаан авах дайралт хийсээр  байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сири дэх Туркийн цэргийн ажиллагаа нь тус улсын нутаг дэвсгэрийг эхлэн түрэмгийлэх зорилгогүйг Эрдоган мэдэгдлээ  
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.176.xxx] 2018-01-30 19:11
Курдууд өөрсдийн улсаа байгуулж өнө эртний хүсэл мөрөөдөлөө биелүүлэх түүхэн үе ирж байна.ялах болтугай.
ойлго [202.131.241.xxx] 2018-01-30 14:16
Туркийн цэргүүд Сирийн чөлөөт арми бүлэглэлийнхний дэмжлэгтэйгээр Бурсея өндөрлөгийг эзлэн авсан ч Курдуудын ширүүхэн дайралтаас болж ухрахад хүрснээ мэдээлж байсан юм. Курдуудын талд Сирийн ардчилсан хүч бүлэглэлийнхэн дайтаж энэ өндөрлөгийг буцаан авах дайралт хийсээр байгаа юм

Бидэнтэй нэгдээрэй