Шууд Chart

Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ

2018-01-30 12:03:40

Тахийн сүрэг хээр талд идээшлэн, эх орныхоо дархан цаазат газар эрх дураараа өсөж, үржсээр өдгөө 200 тоо толгойд хүрчээ. Бугат сумын Тахийн тал буюу Их Говийн дархан цаазат газрын Б хэсэгт орших тахийн сүрэг  хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд ямар ч гарзгүйгээр эсэн мэнд идээшилж байгааг холбогдох албаны хүн онцоллоо. Тэртээ 1992 оны 6 дугаар сарын 5-нд манай аймгийн Тахийн талд "Христиан Освальдын сан"-гийн дэмжлэгээр, монголын засгийн газар, тахь нутагшуулах үндэсний комисс зохион байгуулж анх таван тахийг Европоос авч ирсэн түүхтэй. Өдгөө тахийн сүрэг өсөж үржсээр онгон дагшин байгальдаа дасан зохицсоор байна.

Дэлхий нийтээрээ говийн гайхамшигт-6 хэмээн нэрлэгдэх амьтдын тоонд тахийн сүрэг багтдаг. Тэгвэл энэ амьтны өвс тэжээлийг орон нутгийн зүгээс биотехникийн арга хэмжээ авч ажиллан бэлтгэж байгаа гэнэ. Учир нь энэ өвөл Говь-Алтай аймгийн өвөлжилт хүндхэн эрс тэс хүйтэн уур амьсгалтай байгаа юм. Эдгээр амьтдын бэлчээрлэх даацыг тусгай хамгаалалтанд авсан ч хөдөөгийн малчид отроор орж идээшилжээ.

Иймээс орон нутгийн зүгээс эдгээр амьтдад аль болох анхаарал тавин ажиллаж байгааг хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй