Шууд Chart

Холбооны мөрдөх товчооны орлогч дарга Эндрю Маккейб албан тушаалаасаа огцров

2018-01-30 15:21:26

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны орлогч дарга Эндрю Маккейб албан тушаалаасаа огцроод байна. Бүгд Найрамдах намын гишүүд болоод  Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг Ардчилсан намынхантай холбоотой гэж шүүмжилсэн. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Холбооны мөрдөх товчооны орлогч даргыг Хиллари Клинтоны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанитай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэж  буруутгасан.

Түүнчлэн Хиллари Клинтон сенатын гишүүн болохоор өрсөлдөж байхдаа Эндрю Маккейбийн эхнэрт санхүүгийн тусламж үзүүлж байсан гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ дарамт шахалтаас болж огцроход хүрсэн гэж "Си Би эс Ньюс" эх сурвалжаасаа авсан мэдээлэлд үндэслэн дамжуулсан юм.

Гэхдээ "Цагаан ордон"-оос Маккейб огцрох өргөдлөө гаргасанд огт холбоогүйгээ мэдэгдсэн байна. Эндрю Маккейбийг Ерөнхийлөгч Трамптай зөрчилдсөн Холбооны мөрдөх товчооны цор ганц албан тушаалтан биш гэдгийг энэ үеэр АНУ-ын хэвлэлүүд онцолж байна. Өмнө нь Ерөнхийлөгч Трамп болон ОХУ холбоотой байж болзошгүй гэх асуудлыг мөрдөн шалгах  ажиллагааг удирдаж байсан Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс  Коми мөн л албан тушаалаасаа огцорсон.  

Ерөнхийлөгч Трамп түүнийг ажил үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Итгэл алдсан гэдэг шалтгаанаар огцруулж байгаагаа зарлаж байсан  билээ. Гэхдээ "Си Эн Эн" теле суваг Холбооны мөрдөх товчооны шинэ тэргүүн Кристофер Рей багаа бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаас болж Маккейб огцорч байна гэж мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Холбооны мөрдөх товчооны орлогч дарга Эндрю Маккейб албан тушаалаасаа огцров   
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй