Шууд Chart

Эцэг эхийн хараа хяналтгүйгээс бага насны хүүхдүүд осгож түлэгдэх тохиолдлууд гарч байна

2018-01-30 15:25:33

Хүйтний эрч чангарч буй энэ үед айлууд гэртээ гал түлж анхаарал болгоомжгүйгээс гал алдах, бага насны хүүхдүүд гал, пийшин болон халуун хоол, цайнд түлэгдэх тохиолдол гарах болжээ. Мөн эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд осгож, хөлдөх, бэртэх тохиолдлууд гарсаар байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Иймээс хөдөө орон нутгийн малчдыг аль болох бага насны хүүхдээ анхаарал хандуулж, аливаа эрсдлээс хамгаалахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ихэвчлэн цахилгаан тогоо болон халуун цай усанд түлэгдсэн бага насны хүүхдүүд ирж, эмчлүүлж байгаа гэдгийг ийнхүү онцлон сануулж байна. Бага  насны хүүхдүүд гэмтэж, бэртдэж аливаа эрсдэл гарсан тохиолдолд эмчид хандан мэргэжлийн зөвлөгөө авч эмчлүүлэхийг зөвлөж байна. Бага насны хүүхэд түлэгдсэн тохиолдолд эцэг эхчүүд  дур мэдэн эмчилснээр хүндрэл үүсдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эцэг эхийн хараа хяналтгүйгээс бага насны хүүхдүүд осгож түлэгдэх тохиолдлууд гарч байна  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй