Шууд Chart

АНУ-ын 11 мужийн сургуулийн хичээлийг түр хаагаад байна

2018-01-30 15:31:32

АНУ-д томуугийн дэгдэлт өндөр байгаагийн зэрэгцээ амьсгалын замын өвчнөөс болж нас барагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс орон даяар сургуулиудын хичээлийг түр хугацаагаар хаагаад байна.

Одоогоор Айдахо, Алабама, Кентукки, Техас, Флорида зэрэг нийт 11 мужийн эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна. "USA Today" теле сувгийн мэдээгээр томуугийн улирал эхэлснээс хойш АНУ-д 37 хүүхэд энэ өвчний улмаас нас барсан байна. Улирлын чанартайгаар томуугийн халдвар 50 мужийн 49-д нь гараад буй юм байна. Энэ удаад хүүхэд, өндөр настнуудад онцгой аюултай томуугийн  AH3N2  вирусын  халдвар дэгдээд байгаа учир нас баралт өндөр байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. 

"Вашингтон пост"-ынхон энэ жилийн томуугийн дэгдэлт 2009 оны гахайн ханиадын үеийнх шиг цар тахлын хэмжээнд ойртож ирээд байгааг анхааруулж  байна.  Зарим улс орнууд  түүний дотор ОХУ-ын албаныхан баруун болон өмнөд, хойд  Европын орнуудаар томуугийн халдвар их  тархаад  байгаа учир иргэддээ зориулан анхааруулга гаргасан байна. 

Их Британид л гэхэд өнгөрсөн 10 дугаар сараас хойш томуугаас болж 93 хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 11 мужийн сургуулийн хичээлийг түр хаагаад байна   
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй