БНХАУ-ын Ардын армийн тэнгисийн цэргийн хүчнийхэн өнгөрсөн ням гарагийн шөнө дунд Шижанг мужийн зүүн нутаг дахь Вэньчжоу хотоос холгүй живж байсан Монголын ачаа тээврийн хөлөг онгоцны багийн хоёр гишүүнийг аварсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна.
Хөлөг онгоц живж байгаа тухай мэдээлэл 23:00 цагийн орчимд ирж, Жинань аврах хөлөг онгоцыг илгээснээ тэнгисийн цэргийн хүчний зүүн бүсийн командлалаас мэдэгдсэн байна. Тэнгисийн хүчнийхний аварсан хоёр далайчны нэг нь Тайвань, нөгөө нь Индонезийн иргэн байжээ.
Монголын төрийн далбаа бүхий тус хөлөг онгоц Тайванийн Тайчунь боомт хотоос Өмнөд Солонгос руу элчин чихэр тээвэрлэж явсан байна. Багийн бусад гишүүдийн хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн онд мөн манай улсын төрийн далбаа бүхий хөлөг онгоц Хар тэнгист живж, багийн 11 гишүүнийг нь Туркууд аварч байсан. Умард Солонгосын ачаа тээврийн 17 хөлөг Монгол Улсын төрийн далбаан дор далайд гардаг байсныг өнгөрсөн онд хориг тавьсан тухай мэдээлж байна.
| Монголын төрийн далбаатай хөлгийн багийн хоёр гишүүнийг аварчээ | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.