Шууд Chart

Дональд Трамп Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Конгресст илгээлтээ танилцуулна

2018-01-30 15:54:38

Дональд Трамп АНУ-ын төрийн тэргүүний хувиар анх удаагаа Конгресст илгээлтээ танилцуулах гэж байна. Өнөөдөр Конгрессийн хоёр танхимын гишүүдэд хандаж үг хэлэхдээ улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулах юм. "Цагаан ордон"-оос мэдээлснээр Ерөнхийлөгч Дональд  Трамп энэ илгээлтдээ эдийн засаг, дэд бүтэц, цагаачлал, худалдаа, үндэсний аюулгүй байдал гэсэн таван гол сэдвийг хөндөх юм байна. 

Өнгөрсөн онд тангараг өргөх ёслолтой нь давхацсан, мөн үүрэгт ажилдаа ороод удаагүй байсан болохоор Ерөнхийлөгч Трамп жил бүр уламжлал  болсон илгээлтээ танилцуулах боломж гараагүй. Анхны энэ илгээлтдээ эдийн засаг, санхүүгийн салбарт гаргасан ололтуудаа танилцуулах нь  баттай. 

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллахдаа ажлын байр нэмэгдүүлж чадсан, татварыг бууруулж, дундаж гэр бүлийнхний орлогыг нэмэгдүүлэх боломж олгосон. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй гарч, хөрөнгийн зах зээлийн индексүүд өндөр байгаа зэргээ дахин танилцуулах бололтой. 

Мөн Ерөнхийлөгч Путин дэд бүтцийг сэргээхэд чиглэгдсэн нэг их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулахаар төлөвлөж буй юм байна. Бүхэлдээ түүний илгээлт өөдрөг, эвлэлдэн нэгдэхийг уриалсан өнгө аястай байхаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Конгресст илгээлтээ танилцуулна   
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй