Шууд Chart

Израилийн Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа

2018-01-30 16:03:46

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Москва хотноо айлчилсан байна. Түүний ОХУ-д хийсэн богино хугацаатай энэ айлчлалын үеэр  хөндөгдсөн гол сэдэв нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна бүс нутаг, түүний дотор Сирийн нөхцөл байдлыг зохицуулах тухай  байсан байна. 

Владимир Путин, Биньямин Нетаньяху нар Сирийн нутагт Ираний цэрэг дайчдыг оруулахаас урьдчилан сэргийлэх, Ливанд Иранчууд өндөр оновчлол бүхий пуужингууд үйлдвэрлэхийг чармайж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.  

Мөн Ирантай цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээний тухай ч хөндөж ярилцсан байна. Израилийн тал уулзалт хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй байсан гэж үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Израилийн Ерөнхий сайд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины  хамтаар Холокостод өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болон Ленинградыг фашистуудын бүслэлтээс бүрэн чөлөөлсний ойд зориулсан дурсгалын арга хэмжээнүүдэд оролцсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилийн Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа   
Үзсэн: 2342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сионитууд нам [202.9.41.xxx] 2018-01-30 17:51
Жүүд нар гайхалтай ухаалаг ард түмэн 2000 жилийн дараа дайсагнасан арабуудын дунд улсаа мандуулсан, Монголчууд тамын хонхордоо бие биенээ татаж унагаснаар хөгжинө гэж байхгүй нь сайхан дандаа бие биендээ садаа болно . атаархана, багаар ажиллаж чадахгүй
X&Y [162.105.113.xxx] 2018-01-30 22:28
Хулгай хийхдээ багаар ажиллаж харин чадаад байх шиг ...

Бидэнтэй нэгдээрэй