Шууд Chart

Ливийн эргийн хамгаалалтынхан 100 гаруй хүнийг аварчээ

2018-01-30 16:13:21

Ливийн нутгаас Газар дундын тэнгисээр дамжин Европын орнуудыг зорих хууль бус цагаачдын урсгал дахиад эрс нэмэгдэж болзошгүй байна гэж  мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна.  

Цагаачид амь насандаа аюул эрсдэлтэйг үл тоон найдваргүй хөлөг онгоц, хийлдэг завьтай Европыг их зорьж буй юм байна. Ливийн эргийн хамгаалалтынхан Триполь хотоос холгүйхэн 100 гаруй хууль бус цагаачийг аварсан байна. 

Тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд олноороо байжээ. Тэднийг Триполиос зүүн зүгт орших Гаср Гарабулли хотын ойролцоо живж байхад нь аварсан байна. Хууль бус цагаачид резинэн завинд сууцгаан Европыг зорьж явжээ.

Тэднийг Триполь хот дахь Тэнгисийн цэргийн хүчний баазад хүргэж, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Өмнө нь Газар дундын тэнгист зохион байгуулсан аврах таван ажиллагааны хүрээнд нийт 800 гаруй цагаачийг аварснаа Италийн эргийн хамгаалалтын албанаас мэдээлж байсан билээ. Мөн Ливийн нутаг дэвсгэрт 700 гаруй мянган цагаач байгааг тус улсын эрх баригчид мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ливийн эргийн хамгаалалтынхан 100 гаруй хүнийг аварчээ   
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй