Шууд Chart

"Амазон"-ыхон Сиэтл хотод "ногоон" төв байраа ашиглалтад оруулжээ

2018-01-30 16:31:44

Онлайн худалдааны дэлхийд тэргүүлэгч компанийн нэг "Амазон"-ыхон АНУ-ын Сиэтл хотын төвд ширэнгэн ой бий болгосон байна. Энэ нь тус компанийн шинэ төв  байр юм. 

Энэ байгууламж нь өвөрмөц, бөөрөнхий загвартай. Энд ширэнгэн ойд байдаг олон зуун төрлийн ургамал, модод, хүрхрээ, дүүжин гүүр хүртэл  байдаг байна.  

"Амазон"-ыхон онгон байгалийг санагдуулам ийм шинэ төв байртай болохын тулд долоон жилийг зарцуулсан байна. Шинэ байгууламжийн дотор  талын агаарын хэм, чийгшил зэргийг нь халуун дулаан орныхтой адилхан байхаар автоматаар шийдсэн байна.

Энэ өвөрмөц барилгын өртөг нь нийт 4 тэрбум ам.доллар болсон байна. Оффисын энэ шинэ  барилгаа Амазоны уриа болсон "Эхний өдөр" хэмээх  нэрээр нэрлэжээ. "Амазон"-ыг үүсгэн байгуулагч, тус компаний Ерөнхийлөгч Безос өдөр бүр шинэ өдөр байдаг гэдэгт итгэдэг нэгэн.  

"Амазон"-ы барилга дотор 17 метрийн өндөртэй Руби нэртэй мод байдаг. 1969 онд Калифорнийн нэгэн фермд тарьсан энэ мод 16  тонн жинтэй болсон учир шинэ оффисын барилгад шилжүүлэн авчрах нь хамгийн хэцүү ажил байсан байна. Энэ том төслийг долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд нийтдээ 600 ажлын байр шинээр бий болгожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Амазон"-ыхон Сиэтл хотод "ногоон" төв байраа ашиглалтад оруулжээ   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй