Эх сурвалжуудын мэдээлснээр найруулагч Стивен Спилберг 2019 онд Индиана Жонс блокбастерын тав дугаар ангийн зураг авалтыг эхлүүлэх төлөвтэй байна. Харин тус киноны нээлт 2020 онд болох юм байна. Мөн нэрт найруулагч Холливудын классик кинонуудын нэг болсон “Вест сайдын түүх” мюзиклийн шинэчилсэн хувилбарыг хийх төлөвтэй байна. Тус кинонд ихэвчлэн латин америк гаралтай жүжигчдийг тоглуулах юм байна.
Одоогоор Индиана Жонсын 5 дугаар ангийн нэр тодорхой болоогүй байна. Тус анги нь өмнөх анги болох The Kingdom of Crystal Skull буюу Болор гавлын хаант улс киноноос бүхэл бүтэн 10 жилийн дараа гарахаар болжээ. Уламжлалт ёсоор Индиана Жонсын дүрийг Холливудын алдарт жүжигчин Харрисон Форд бүтээх юм байна. Харрисон Форд нь 2019 онд 77 насны ойгоо хийх юм байна.
Индиана Жонсын сүүлийн анги болох Болор гавлын хаант улс кино нь 185 сая долларын өртгөөр бүтэж, дотоодын зах зээлээс 317 сая долларын орлого харин дэлхийн зах зээлээс 786 сая долларын орлого олжээ. Нийтдээ Индиана Жонсын дөрвөн кино дэлхийн зах зээлээс 1,9 тербум олсон гэдэг мэдээлэл байна.
Одоогийн байдлаар найруулагч Стивен Спилберг Вашингтон Пост болон Нью Иорк Таймзын сэтгүүлчдийн бодит түүхийг харуулсан “ Хавтаст хэрэг” киноны сурталчилгаагаа хийж байгаа юм байна. Хавтаст хэрэг нь шилдэг эмэгтэй гол дүр болон шилдэг кино ангилалд Академийн шагналд нэр дэвшсэн байна.
| Стивен Спилберг Индиана Жонсын тав дугаар ангийг хийхээр төлөвлөжээ | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.