Шууд Chart

“Жамстик 7”, “Жамстик12” шинэ загварын ухаалаг гитар 199 болон 399 ам.долларын үнэтэй

2018-01-31 12:49:47

Хөгжмийн ертөнцөд шинэ төрлийн зэмсэг төрөн гарсаар байна. Эдгээрийн нэг нь ухаалаг гитар юм. Тэгвэл тус ухаалаг хөгжмийн зэмсгийн гурав дахь үеийн шинэ загвар аль хэдийнээ гараад байгаа юм байна. Энэ бол “Жамстик долоо болон 12 загварын ухаалаг гитарууд юм.

Дэлхийд өндөр технологийн дэвшлийг агуулсан шилдэг хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч АНУ-ын Зивикс компани анх ухаалаг гитар гэгч төхөөрөмжийг танилцуулж худалдаанд гаргаж байсан юм. Тэгвэл энэ 2018 онд 3 дахь үеийн цоо шинэ шинэчлэгдсэн 2 загвар хөгжмийн хорхойтнуудын гарт очиход бэлэнэ болоод байгаа юм байна. Тус гитар нь зөөврийн зориулалтын МИДИ нэртэй ухаалаг хянагч төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Шинэ төрлийн технологийн бүтээлийг дэмжин санхүүжүүлэгч Кикстартер компаниас гаргадаг ээлжит нэгэн төхөөрөмж гэдгийг онцолж байна.

Жамстик 7 нэртэй загвар нь 45 см-ийн урттай , эй-эй батарейгаар тоноглогдсон. Энэ нь ойролцоогоор 72 цагийн турш тоглоход хангалттай хэмжээний тэжээлийг хуримтлуулах боломжтой юм байна. Энэ загвар нь апплийн айпад болон ухаалаг гар утас мөн компьютерт холбогдон тоглогдох зориулалттай. Харин Жамстик 12 загвар нь 72 см-ийн урттай, литийн болон ионнын батарейтай.

Мэргэжлийн өндөр түвшний гитарчдад зориулагдсан. Хүчирхэг процессороор хангагдаж өгчээ. Хүний гарын хурууны хурд, баримаа мэдрэмжийг маш өндөр хүлээн авч хурдан хугацаанд дамжуулах чадалтай тул энгийн гитартай тоглож буй мэт мэдрэмжийг хэд дахин илүү мэдрүүлнэ гэжээ. Ухаалаг хэрэгсэлд ю-эс-би холболтоор холбогдон тоглох боломжтой.

Жамстик 7 загвар нь худалдаанд 199 ам.доллар бол жамстик 12 загвар нь 399 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Жамстик 7”, “Жамстик12” шинэ загварын ухаалаг гитар 199 болон 399 ам.долларын үнэтэй  
Үзсэн: 1781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй