Шууд Chart

Ухаалаг дарвуулт завь өмнөд тэнгисийн бүсэд шинжлэх ухааны зорилгоор туршилтаар явуулж байна

2018-01-31 13:08:23

Хүн төрөлхтөн 21-р зууныг хүртэлх хугацаанд чамлахааргүй их хэмжээний судалгааг шинжлэх ухааны салбарт хийсээр байна. Бидний өнөөдрийг хүртэл олж мэдээгүй тэр зүйлсийг олж илрүүлэн судлахаар дэлхийн шилдэг эрдэмтэн судлаачид ажилласаар байна. Гэхдээ өнөөдөр технологийн өндөр дэвшлийг өөртөө шингээсэн төхөөрөмжийг энэ салбарт хамгийн ихээр ашиглаж байгаа нь нээлт хийх нэгэн том арга зам нь болж байгаа юм. Үүний нэг бол “Сэйльдрөнс” нэртэй ухаалаг дарвуулт завь юм. Тус төхөөрөмжөөр өмнөд тэнгисийн бүсэд шинжлэх ухааны зорилготойгоор судалгаа, туршилт явуулж байгаа юм байна.

Австралийн CSIRO нэртэй эрдэмтэн, судлаачдын баг өмнөд тэнгисийн бүсэд өөрөө явагч системээр тоноглогдсон дарвуулт завины тусламжтайгаар судалгаа, туршилтуудыг хийж байна. Энэ нь Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг болон өмнөд мөсөн далайн бүс нутагт хамаарагдаж юм. Австралийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Сан-Францискогийн “Сэйльдрөн” компанитай хамтран 3 ширхэг өөрөө явагч дарвуулт завийг 5 жилийн хугацаанд ашиглахаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэн юм байна.

Тус автомат жолоодлоготой дарвуулт завь нь салхины чиглэл, урсгалын нөлөөтэйгээр чиглэлээ тодорхойлдог юм байна. Харин нарны зайн хураагуур бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар эрчим хүчээр хангагддаг байна. Энэ нь далай тэнгисийн бүсэд тус ухаалаг төхөөрөмж өөрөө бие даан жилийн 365 өдрийн турш судалгаа, туршилт явуулахад хангалттай гэж онцолсон юм. Ингэснээр далай тэнгисийн бүс дэх шинэ төрлийн биет зүйл болон бусад зүйлсийг судлах эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг цуглуулан удирдлагын төвд дамжуулдаг байна. Салхины урсгалаас хамааран чиглэлээ гарган явдаг ч гэлээ шаардлагатай тохиолдол сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар далай тэнгисийн аль ч бүсээс алсын зайны жолоодлогын горимд хүртэл ордог байна. судалгааны ажил хийж байгаа тус ухаалаг төхөөрөмж Австралийн Тасман мужийн засаг захиргааны төвийн бүсэд очиж, мэдээллээ илгээдэг байна.

Өөртөө даралт хэмжигч, усны найрлага, нүүрс ус, биомасс,далай тэнгисийн усны түвшин гээд бусад төрлийн бүхий л зүйлсийг хэмжигч мэдрэгч төхөөрөмжүүдтэй төдийгүй хэд хэдэн камераар тоноглогдсон юм байна. Ухаалаг дарвуулт завийг далай тэнгист илгээж байгаа нь шинжлэх ухааны судалгааны салбарт хийгдэж байгаа анхны туршилт гэдгээрээ онцлогтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаалаг дарвуулт завь өмнөд тэнгисийн бүсэд шинжлэх ухааны зорилгоор туршилтаар явуулж байна  
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй